Хятадын "Хоёр чуулган" Бээжин хотноо 03 дугаар сарын 11-ий өдөр ёслол төгөлдөр өндөрлөв. Энэ бол"14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлсэн, Хятадын орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулах шинэ аяллын эхлэлийн эхний жилд болж буй Хятадын "Хоёр чуулган" гэдэг утгаараа олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татаж байна. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд:
"14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө" ба 2035 оны хэтийн зорилтыг тодорхойлсон нь Хятадын ирээдүйд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан, Хятад улс эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг тууштай эрчимжүүлснээр дэлхий нийтэд үр өгөөжөө өгөх болно гэж үзэж байна.
Хөгжлийн илүү их хөдөлгөх хүчийг хуримтлуулна
АНЭУ-ын "Viewpoint" вэбсайт дээр нийтлэгдсэн нийтлэлд: Хятадын "Хоёр чуулган" дэлхий нийтэд Хятадын бодлого зохицуулалтыг ойлгох ховор боломж олгож байна. Хятад улс хөгжлийн ямар төлөвлөгөө боловсруулж, бэрхшээл, сорилтуудыг хэрхэн даван туулах зэрэг нь анхаарлын төв болоод байна. Үүний зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагчид Хятадын "Хоёр чуулган"-аар дамжуулан Хятадын бодлого зохицуулалтын чиг хандлагыг ойлгох боломжтой гэж мэдээлсэн байна.
Кени улсын радио корпорацийн вэбсайтад: Хятад улс эдийн засгийн тогтвортой, хурдтай хөгжил, урт хугацааны нийгмийн тогтвортой байдалд хүрсэн нь дэлхийн энх тайван, хөгжилд чухал ач холбогдолтой. Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд бүх талын ялалт байгуулж, хотжилтын байдал тасралтгүй хөгжин, хурдны авто зам, хурдны төмөр зам дөрвөн зүг найман зовхист нэвтэрсэн. Хятадын Коммунист намын хүчтэй удирдлага нь Хятадын урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын үндэс суурь юм гэж нийтэлсэн байна.
Вьетнамын "Ардын олон нийтийн аюулгүй байдлын сонин"-ы вэбсайтад: Хятад улс хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэх шинэ аянаа эхлүүллээ. Энэ жилийн Хятадын "Хоёр чуулган" хэд хэдэн чухал асуудлаар гүнзгийрүүлсэн хэлэлцүүлэг хийсэн нь маш чухал ач холбогдолтой юм гэж мэдээллээ.
Испаний Өдрийн сонинд:Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих нь стратегийн томоохон үр дүнд хүрсэн. Хятад улс 2020 онд дэлхийн эдийн засгийн эерэг өсөлтөд хүрэх цорын ганц томоохон эдийн засгийн цогц бөгөөд ядуурлын эсрэг тэмцэлд бүрэн ялалт байгуулсан. Европын холбооны хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр хуваарийн дагуу дуусч, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр амжилттай болж, гарын үсэг зурав. Эдгээр ололт амжилт тийм ч амархан олдоогүй, Хятадын ард түмэн ирээдүйдээ итгэл дүүрэн байна гэж нийтэлсэн байна.
Италийн "24 цагийн Нар” сонинд: 2021 он бол Хятад улсын эдийн засгийн тогтвортой сэргэлтийн жил. Хятадын "Хоёр чуулган"-ыг хуралдуулах нь Хятадын хөгжилд илүү их хөдөлгөх хүч хуримтлуулахад тусална гэж нийтэлжээ.
Ард түмэн төвтэй үзэл баримтлалыг үргэлжлэн баримтлах нь
"Германы редактор сүлжээ"-нд: Хятадын "Хоёр чуулган" Хятадын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан. Тасралтгүй хүчин чармайлт гаргасны эцэст хөдөө орон нутгийн ядуу хүмүүс бүгд Хятадын өнөөгийн стандартын дагуу ядуурлаас ангижирсан. Энэ үйл явцад Хятадын нийгмийн бүхий л салбарын үзүүлсэн хүчин зүйл үнэхээр гайхалтай юм гэж нийтэлсэн байна.
Саудын Арабын "Ойрхи Дорнод" нийтлэлд: 2012 оноос хойш Хятад улс хөдөө орон нутгийн 100 сая ядуу иргэдийг ядуурлаас амжилттай гаргаж чадсан. Энэ бол Хятадын Коммунист намын удирдлага дор Хятадын ард түмний цуцалтгүй хүчин чармайлтын үр дүн юм гэж мэдээллээ.
Иорданий "Мин Daily" сонины нийтлэлд: Хятадын хоёр чуулган нь ард түмний улс орны эзэн байх явдал, ХКН-ын удирдлага дор Хятадын онцлог бүхий социалист системийн давуу талыг бүрэн харуулсан гэж бичсэн байна.
ОХУ-ын "Коммерсантъ" сонинд: Хятад улс 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ нь дунд зэрэг хөгжсөн орны түвшинд хүргэнэ гэж тодорхойлсон. Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд бүрэн ялалт байгуулж, хэрэглээний түвшинг дээшлүүлэх, дотоодын зах зээлийн чадавхыг бүрэн ашиглах зорилтыг улам бүр баталгаажуулж байна гэж мэдээлжээ.
Өмнөд Африкийн бие даасан медиа группын вэбсайтад: Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд бүрэн ялалт байгуулсныг өндрөөр үнэлж, Өмнөд Африкийг Хятадын ядуурлыг бууруулах үзэл баримтлал, туршлагаас суралцахыг уриалав. Хятад улс хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн баримталж, хөдөө тосгоны авто зам, цахилгаан эрчим хүч, харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэн, ядуу бүсийн хөдөө тосгоны эрчим хүчний сүлжээний эрчим хүчний хангамжийн найдвартай байдал 99 хувьд хүрч, том эрчим хүчний сүлжээнд хамрагдсан ядуу тосгоны эзлэх хувь 100 хувьд хүрсэн байна. Ядуу тосгонд 98-аас дээш хувьд нь шилэн кабель, 4G орж, хөдөө орон нутгийн албан журмын боловсрол, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, орон сууцны болон ундны усны аюулгүй байдал зэрэг бүгд баталгаатай болсон гэж мэдээлсэн байна.
Кенийн "People Daily" сонинд эрдэмтэн Адхилл Кавинсын бичсэн нийтлэлд: Хятад улс хөдөө орон нутгийн хөгжлийг идэвхтэй дэмжиж байгааг өндрөөр үнэлсэн. Кенийн Жомо Кениата ХАА, Технологийн Их Сургууль нь боловсон хүчин бэлдэх, технологи дамжуулах тавцанг бий болгох зорилгоор Хятад, Африкийн хамтарсан судалгааны төвийг байгуулсан. Кени нь Хятадын туршлагаас суралцаж, өөрийн оронд зохицсон онцлог хөдөө аж ахуйн хөгжил, ядуурлыг бууруулах замыг эрэлхийлж байна гэж тэмдэглэжээ.
Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулна
Швейцарийн "Daily News" вэбсайтад: Хятад улс ойрын 5, 15 жилийн хөгжлийнхөө найдвартай төлөвлөгөө, зорилтыг боловсруулсан гэж мэдээлэв.
Хятадын Засгийн газар хэрэглэгчдийн зарцуулалтыг дэмжихэд илүү их анхаарал хандуулж байна. Энэ жилийн Хятадын Засгийн газрын ажлын тайланд бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, дунд орлоготой хүмүүсийн тоог өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэйг дурдсан. Мөн нэг хүнд ногдох орлого ба ДНБ-ний өсөлтийг үндсэндээ хамт дээшлүүлнэ гэсэн гэж АНУ-ын "Wall Street Journal" вэбсайтад нийтэлсэн байна.
Францын "Echos": Хятад улс ногоон хөгжил, технологийн бие даасан байдалд ихээхэн ач холбогдол өгч байна. Хятад улс хүрээлэн буй орчныг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, технологийн шинэчлэлийг түргэсгэн, дотоодын хэрэглээг дэмжих болно гэж мэдээлэв.
Италийн "Repubblica" сонины вэбсайтад: Хятад улс энэ онд ДНБ-ний өсөлтийг 6 хувиас дээш байхаар төлөвлөсөн зорилт дэвшүүлсэн нь эдийн засгийн сэргэлтийн байдлыг харгалзан үзэж,шинэчлэл, инноваци, өндөр чанартай хөгжлийг бүх талаар ахиулахад удирдамж болно гэж нийтэллээ.
Хятад улс ажил эрхлэлтийн тэргүүлэх бодлого, технологийн шинэчлэлийг бэхжүүлж, зах зээлийн хүртээмжийг уян хатан болгон, гадаадын компаниудыг илүү олон салбарт нэвтрэхийг уриална. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд илүү олон чөлөөт худалдааны бүс байгуулан, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэг дохио өгнө гэж Губаламей агентлаг үзэж байгаа юм.
Өмнөд Африкийн "Од" сонинд: Хятадын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй. Хятад улс эдийн засгийн өсөлтийг бүрэн сэргээх зорилт дэвшүүлж, дэлхийн эдийн засгийг сэргээх итгэл найдвар авчирсан. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэж нийтэлсэн байна.
