
БХАТИХ-ын төлөөлөгч, анхан шатны тариалангийн мэргэжилтэн Ван Элчийн хүч оюунаа шавхан байж хийж байгаа ажил нь хөдөө аж ахуйтай салшгүй холбоотой байлаа. Өнгөрсөн жилийн БХАТИХ-ын үеэр тэр тарианы газрын хөрсний чанар чансааг дээшлүүлэн экологийг хамгаалан засах тухай сануулга дэвшүүлжээ. Түүний энэ жилийн их хуралд дэвшүүлэхээр бэлтгэж байгаа сануулга нь мөн хөдөө аж ахуйтай холбоотой байж, экологийн таримал бүтээгдэхүүний чанарыг сайжруулах эрч хүчээ чангатгах тухай санал байлаа.
Өвөр Монгол бол мал аж ахуй тариалангийн том орон. Экологийн тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн боловсруулж борлуулах давуу талтай, экологийн байх нь Өвөр Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн хамгийн сайн, хамгийн онцлогтой брэнд болно. “Өвөр Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд эрхбиш тал нутгийн экологийн үхэр хонины мах шиг газар нутгийн давуу талдаа түшиглэх хэрэгтэй. Экологийн гэхээр хязгааргүй их зах зээлийг нээж чадна. Экологийг баталсан суурин дээр хөгжлийг хайж, химийн бордоо хэрэглэхийг хязгаарлан уналтыг нэмэгдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг арга мэргэжлийг хэрэгжүүлж, Өвөр Монголын ариун дагшин байгаль орчинд зохицсон экологийн тариалангийн өндөр уналтыг хураана” гэж тэрбээр итгэл төгөлдөр хэлж байсан юм.
Ийнхүү энэ удаад улсаас Өвөр Монголын экологийн хөдөө аж ахуйн мэргэжилд хөрөнгө мөнгөний дэмжлэг өгөх эрч хүчээ чангаруулах, засгийн газраас шинжлэх ухаанчаар төлөвлөн, онцлогтой экологийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, брэнд бий болгох, борлуулах зэрэг талд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн энэ саналаа дэвшүүлэхээр бэлтгэж байна гэв.
