“Гэрийн хөрөнгө хэдэн түм мянга байвч үстэйг нь тоонд үл оруулмой” гэдэг хятдын нэгэн үг байдаг. Энэ нь тэжээвэр мал аж ахуйн салбарын эрсдэл их гэдгийг харуулж байгаа юм. Байгалийн гамшиг, өвчин хижиг, хулгаад алдах зэргээс шалтгаалж малчид тариачид мал хөрөнгөө барьцаалж зээл авах байтугай малаа даатгалд оруулахад ч хүндрэлтэй байдаг. Энэ байдалд Хятад улсын Хөдөө Аж Ахуйн Банкны Өвөр Монгол дахь салбар банк “Мал хөрөнгөөр нь барьцаалж зээл олгох” үйлчилгээг санаачилж, Өвөр Монголын Улаанцав хотод хэрэгжүүлж эхэлсэн байна.
- Өвөр Монгол одоогоор 120 мянга гаруй малчин өрх буюу гэр бүлийн мал аж ахуйн талбай, мал аж ахуйг тодорхой хэмжээнд хөгжүүлэх бат бэх суурьтай. Гэвч ихэнх өрх нь 10 сая юаний өртөг бүхий мал сүрэгтэй хэдий ч банканд барьцаалж зээл авч чадахгүй болохоор хөрөнгө мөнгө хуримтлуулах арга зам хомстож, тодорхой хэмжээнд хөгжүүлэх санаа байвч унаа байхгүй гачигдаж байна. Бид даатгалд оруулсан мал хөрөнгөөр нь барьцаа болгон зээл олгох ажлыг эхлүүлсэн гэж Хятад улсын Хөдөө Аж Ахуйн Банкны Өвөр Монгол дахь салбар банкны Мал аж ахуй тариалангийн өрхийн санхүүгийн газрын ажилтан Ван Янгуан танилцууллаа.

Хятад улсын Хөдөө Аж Ахуйн Банкны Өвөр Монгол дахь салбар банк болон Хятад улсын Эд хөрөнгийн даатгалын компанийн Өвөр Монгол дахь салбар компани хамтран “Шинэ хэлбэрийн тэжээвэр мал аж ахуйн салбарын даатгал + мал хөрөнгө”-ийн үйлчилгээг хайн сүвэгчлэн Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуу, Цахар Баруун Гарын Дунд хошуу, Дөрвөд хошуу болон Лян Чэн шяньд “Мал хөрөнгөөр нь барьцаа болгон зээл олгох” анхны ажлыг явуулав. Лян Чэн шяний Хуа Шэн мал аж ахуйн талбайн захирал Ли Фүхе хэдэн жилийн өмнө мал мал маллах талбайгаа өргөтгөж байгуулахаар хэд хэдэн банканд очиж зээл авах өргөдөл гаргасан боловч банкны шаардлагад нийцэх барьцаалах хөрөнгө байхгүйн улмаас гар хоосон буцжээ. Өнгөрсөн жил Хятад улсын Тариалангийн банкны Өвөр Монгол дахь салбар банк Лян Чэн шяний салбар банкандаа “Шинэ хэлбэрийн тэжээвэр мал аж ахуйн салбарын даатгал + мал хөрөнгө”-ийн шаардлагыг хангасан иргэдэд зээл олгож эхэлжээ. Ли Фүхэ 350 саалийн үнээгээ барьцаалж, 1.5 сая юаний зээл авсан байна. Тэрээр энэхүү авсан зээлээ хашаа саравчны бүтээн байгуулалт, саалийн үнээнийхээ тоо толгойг нэмэгдүүлэх болон өвс бордоо худалдан авах зэрэгт зарцуулжээ. Одоо түүний мал маллах талбай нь 520 саалийн үнээтэй болсон байна.
Зээл хүсэгчид урьдаар тухайн газрынхаа Мал аж ахуйн товчоонд очиж мал хөрөнгөө барьцаалахаар бүртгүүлж, мал хөрөнгөө зах зээлийн үнэ ханшаар даатгалд оруулсны дараа банкны талаас барьцаалах мал хөрөнгөнд нь зах зээлийн үнэ өртөгтэй холбоотой тодорхой хэмжээний шалгалт хийж зээл олгодог байна.
Энэхүү үйлчилгээгээ олон газарт хэргжүүлэхээр төлөвлөж байна гэж Ван Янгуан танилцуулсан юм. Үйл ажиллагаа эхэлснээс хойш Лян Чэн шяний салбар банк нийт 9.465 сая юаний зээл олгоод байгаа юм байна.
