Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нэг агуулга болох “Өвөр Монголын амт” өвөрмөц хоолны баяр арга хэмжээ 2018 оны 09-р сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.
Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоог ахиулах, иргэд хоорондын нөхөрлөлийг зузаатгах зорилгоор хийгдэж буй уг арга хэмжээнд Өвөр Монгол буудлын алдарт тогоочдын багаас бүрдсэн тогоочид Улаанбаатар Novotel зочид буудалд Өвөр Монголын онцгой тансаг хоол зуушийг газар дээр нь хийж байна.
“Өвөр Монголын амт” арга хэмжээ нь Өвөр Монголын аялал жуулчлалын чухал брэнд болж, Өвөр Монголын бүхий л орон нутгийн газар газрын онцлог хоол хүнс, үндэсний баялаг идээ ундааг танилцуулж байна.
Өдөр бүрийн 12:00-14:30 цаг, үдшийн 18:00-21:00 цагуудад Өвөр Монголын онцлог хоол, зуушны баяр Улаанбаатар Novotel зочид буудалд зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр Өвөр Монгол хоол хүнсийг амсахын дээр сонирхолтой тоглоом тоглож, Өвөр Монголын хоолны тухай гүн гүнзгий ойлголттой болох боломжтой юм.
Энэ удаагийн арга хэмжээ нь мөн Хятад, Монголын тогоочдод харилцан туршлага солилцох, харилцан суралцах, хоёр улсын аялал жуулчлал, соёл, бизнесийн хамтын ажиллагаанд шинэ боломжийг нээж өгсөн байна.
