solongonews
Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн дэх монгол ном
2017-08-28 16:33
Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн дэх монгол ном - Үндэстний соёлын гайхамшиг

Бээжингийн 24 дэх удаагийн Олон улсын номын үзэсгэлэн болон XV удаагийн Бээжингийн Олон улсын номын баяр 23-ны өдөр Хятадын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн Шүнь И дэх шинэ ордонд нээлтээ хийлээ.

Хятад улсын сонин мэдээ, хэвлэл, радио, кино телевизийн ерөнхий товчоо, Бээжин хотын Засгийн газар зэрэг албан байгууллага зохион байгуулж буй энэ удаагийн Олон улсын номын үзэсгэлэнд 89 улс орны 2500 гаруй ном хэвлэлийнхэн оролцож байна. Энэхүү үзэсгэлэн нь Хятад улсын үндэстний цөөнхийн ном хэвлэлийг багтаасан бүх төрлийн ном хэвлэлийг гадаадад гаргаж, дэлхий дахинд танилцуулах чухал арга хэмжээ болсон байна.

Өвөр Монголын монгол хэвлэлийнхэн Бээжингийн Олон улсын номын үзэсгэлэнд үргэлж идэвхтэй оролцож, монгол түүх соёлын ном бүтээлээ өргөн олон уншигчдад танилцуулж, гадаадтай хэвлэлийн эрхийн солилцоо хийж амжилттай ажилласаар иржээ.

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл