solongonews
Монгол Улсын МАН-ын дарга, Засгийн газрын ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар Ли Хунжүнг хүлээн авч уулзав
2018-10-25 10:16
Монгол Улсын МАН-ын дарга, Засгийн газрын ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар Ли Хунжүнг хүлээн авч уулзав.

Монгол Улсын МАН-ын дарга, Засгийн газрын ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар 10-р сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжинь хотын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжүнг тус тус хүлээн ачв уулзав.

Ли Хунжүн хэлэхдээ: - ХКН болон Засгийн газар Хятад, Монголын харилцаанд анхаарлаа их хандуулж байгаа бөгөөд Хятад, Монголын харилцааг хөрш орнуудын гадаад харилцааны чухал байранд тавьж байна. Дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлж, Хятад, Монголын харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлжээ. Энэ онд хоёр улсын удирдлага нар олон удаа уулзсан бөгөөд Хятад, Монголын харилцааг гүнзгийрүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрч, талуудын улс төрийн харилцан итгэлцэл үргэлжлэн нэмэгдэж, хөгжлийн стратегийн харилцан холбоo илүү хурдасжээ. Хятадын тал дотносог, үнэнч, хүртээмжтэй, ойлгомжтой гадаад харилцааны онолыг бүх талаар хэрэгжүүлж, Монголын талтай хамтран хоёр улсын удирдлага нарын тогтоосон нийтлэг саналуудыг биелүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд ахиулна гэжээ.

У.Хүрэлсүх болон М.Энхболд хэлсэн үгэндээ: - ХКН-ын XVIII их хурлаас нааш дарга Ши Жиньпинээр цөм болгосон намын Төв хороо бүх Хятадын ард түмнийг удирдан асар их амжилтад хүрснийг өндрөөр үнэлж, ойрын жилүүдэд Монгол, Хятадын харилцаа нааштай хөгжиж байгаа бөгөөд бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр үр дүнд хүрчээ. Монголын тал Хятадын талтай хамт талуудын харилцааны улс төрийн суурийг бататгаж, хоёр орны хөгжлийг стратегийг харилцан холбож, талуудын бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг түлхүү ахиулж, хоёр орны ард түмэнд аз жаргалыг авч ирнэ гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын урилгаар Ли Хунжүнээр ахлуулсан ХКН-ын төлөөлөгчдийн баг 10-р сарын 21-ээс 24-ний хооронд Монгол Улсад айлчиллаа. Айлчлалын хугацаанд Ли Хунжүн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга Г.Занданшатар, ГХ-ны сайд Цогтбаатар, Ардчилсан намын дарга Эрдэнэ нартай тус тус уулзаж, Монголын талын удирдлагуудтай хамт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцож, энэ цаг мөчийн гэрч болжээ.

Зохиогч: Асган
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл