solongonews
Хятадын гадаад худалдаа бүх талаар сэргэж байна
2023-04-19 15:29
Хятадын гадаад худалдаа бүх талаар сэргэж байна.

Хятадын импорт, экспортын 133 дахь яармаг 04-р сарын 15-нд Гуанжөү хотод нээгдэв. Энэ жилийн яармаг нь цар тахал гарснаас хойш анх удаа оффлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн нийт талбай 1.5 сая метр квадрат болж, оффлайн үзэсгэлэнд оролцогчдын тоо 25.000-аас 35.000 болж нэмэгджээ. Үзэсгэлэнд 9000 гаруй аж ахуйн нэгж шинээр оролцож, 40.000 орчим аж ахуйн нэгж онлайн үзэсгэлэнд оролцон 3 сая гаруй бүтээгдэхүүн танилцуулж, 220 гаруй улс орон болон бүс нутгийн олон зуун мянган худалдан авагчид оролцохоор бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд 19 улс орон болон бүс нутгийн худалдан авагчид Гуанжөугийн анхны яармагт оролцсоноос аваад 220 гаруй улс орон болон бүс нутгийн худалдан авагчдыг татсанаар Хятадын импорт экспортын яармагийн "найзын хүрээ" улам өргөжин тэлсээр 10 гаруй дахинаар нэмэгджээ. Гуанжөугийн үзэсгэлэн яагаад тийм их сонирхолтой байдаг вэ? Гуанжөугийн үзэсгэлэн худалдаа улам бүр өссөөр байгаа бөгөөд түүнд бас хөгжлийн ямар кодууд нуугдаж байна вэ?

Найруулагч: С САранчимэг
Эх сурвалж : www.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл