- Сербээс ирсэн, одоо Хятадын Чэнду хотод Хятад хэл сурч байгаа Миланаас "Hyperloop буюу өндөр хурдны төмөр зам гэж юу вэ? гэж асууна.
- Үүнийг супер өндөр хурдны төмөр зам, эсвэл хэт өндөр хурдны төмөр зам гэж ойлгож болох ба гол үг нь супер өндөр хурд юм гэж Хятадын Баруун Өмнөд Жяотун их сургуулийн судлаач Дэн Зиган тайлбарлав.
Энэхүү ярилцлагын хэсэг бол Хятад-Гадаад хэлний солилцооны хамтын ажиллагааны төв, Баруун өмнөд Жяотун их сургууль болон Чэндугийн радио, телевизийн хамтран хийсэн олон улсын залуучуудын ярилцлага хэмээх "Хятад, гадаадын залуучуудын үүлэн ярилцлага -Youth Link" видео ток шоу нэвтрүүлгээс авсан хэсэг юм. Хятад, гадаадын залуучуудын олон улсын өнцгөөс харвал “Сурвалжилга ярилцлагын видео + Хятад хэлний онлайн сургалтын багц" хэлбэрээр дэлхийн залуучуудад Хятадын соёл, хятад хэлний заах эх сурвалжуудыг хүргэж байна. Энэ нь мөн хэл, соёлын байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон салбарын хамтын ажиллагааны шинэлэг туршлага юм.
Сургалтын объектын үзэл суртлын гүнийг харгалзан үзэж байна
Холбогдох тоо баримтаас үзвэл 2020 оны эцэс гэхэд дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийнхан Хятад хэл боловсрол эзэмшиж, 70 гаруй улс үндэстний боловсролын системдээ хятад хэлний сургалтыг оруулан, 20 сая гаруй хүн Хятадын хилийн гадна хятад хэл сурч байна. Олон улсын хятад хэлний боловсролын сургалтын арга хэлбэрийг хэрхэн өргөжүүлэх вэ гэдэг нь энэ салбарын хүмүүсийн бодож, судалж байгаа зүйл. "Хятад, гадаадын залуучуудын үүлэн ярилцлага -Youth Link "-ийг эхлүүлсэн нь үүн дээр үндэслэсэн оролдлого юм.
Баруун Өмнөд Жяотун их сургуулийн Гадаад хэлний коллежийн Олон улсын хятад хэлний тэнхимийн захирал Лю Бо бол Шоу нэвтрүүлгийн удирдагчдын нэг. Түүний хэлснээр Шоу нэвтрүүлгийн үндсэн агуулга нь хоёр талтай байна. Нэг нь ярилцлага, нэвтрүүлэг тус бүр нь Хятад болон гадаад улсын хэдэн залуучуудыг урьж тодорхой салбар, сэдвээр харилцан яриа өрнүүлэх, хоёр хэлний хэлбэрээр сэдвийн хүрээнд яриа хэлэлцүүлэг өрнүүлэв. Нөгөө нь хэлний өмнөх болон дараах сургалтыг дэмжиж, сургалтууд нь Хятадын Холбооны платформ дээр суралцагчдад хэл сурахад тусалдаг байна.
"Нэвтрүүлгийн анхаардаг нэг зүйл бол хятад хэлний өндөр түвшний суралцагчдад сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах явдал. Энэ нь тухайн сэдвийн хувьд сургалтын объектын үзэл санааны гүн, түүний сэтгэн бодох чадвар, мэдлэгийг харгалзан үзэхийг шаарддаг байна. Нэвтрүүлгийн анхны бичлэгийн сэдэв нь Хүн төрөлхтний түгээмэл тээврийн хэрэгсэл болох - супер өндөр хурдны төмөр зам. Хятад хэл суралцагчдад шинээр гарч ирж буй технологиудыг ойлгуулж, орчин үеийн Хятад улсыг танин мэдэх боломжийг олгох зорилготой юм гэж Лю Бо хэлж байлаа. Тэрээр:
- Дэмжих сургалтууд нь тухайн курсын хэрэглэгчдийн онцлогийг бүрэн харгалзан үзэж, тэдний мэдлэгийн бүтэц, ойлгох чадварт тохирсон хэлний материалыг сонгодог. Суралцагчид хятад хэлний сургалтаар дамжуулан орчин үеийн Хятадын талаарх ойлголттой болно гэж найдаж байна гэж илэрхийллээ.
UCL-ийн Күнзийн хүрээлэнгийн орлох захирал, нэвтрүүлгийн зөвлөх Жу Шяомин, орчин үеийн Хятад улсын хөгжил нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Хятад суралцагчдын сонирхдог зүйл байсаар ирсэн. Ийнхүү тэдний энэ сонирхлыг олж барих нь суралцах сэдлийг нэмэгдүүлэхэд тустай юм гэж хэлж байлаа.
Хэлний болон соёлын хичээлийн нэгтгэл
Лю Богийн үзэж байгаагаар олон улсын хятад хэлний сургалтыг хөгжүүлэх үйл явцад хэл заах, соёлын заах арга хоёрыг салгаж болшгүй. Сайн сургах загвар нь энэ хоёрыг нэгтгэж, эцсийн дүндээ Хятадын соёлд сонирхолтой болж, үүний улмаас хятад хэл сурах зорилгод хүрэх явдал юм. Хятад хэл сурах замаар Хятадын соёлыг гүнзгий ойлгох сайн сайхан эргэлтэд хүрнэ.
"Хятад, гадаадын залуучуудын үүлэн ярилцлага-Youth Link"-ийн туслах сэдэвчилсэн хичээлүүд нь хэлний сургалт, соёлын сургалтын нэгдмэл байдалд тулгуурласан. Нэвтрүүлэг нь үзэгчдэд Хятад хэл, Хятадын соёлын сургалтын үйлчилгээ үзүүлэхээс гадна сэдвийн цаад хэл соёлын мэдлэгийг цаашид илүү ойлгуулан үзэгчдийн хэрэгцээг хангадаг байна.
"Өндөр хурдны галт тэрэгний хурдны аялал" сэтгүүлийн эхний дугаарыг жишээ болгон Баруун Өмнөд Жяотунгийн их сургуулийн судлаач Дэн Зиган, тус сургуулийн тээврийн хэрэгслийн хэрэглээний инженерийн чиглэлээр докторантад сурч буй Анна, хөтлөгч Милан нар өндөр хурдны төмөр зам нь аяллын тээврийн төрлийг хэрхэн баяжуулж чадах тухай сэдвээр ярилцлага өрнүүлсэн юм.
Нэвтрүүлгийн үзэгчид тухайн сэдвийн эргэн тойронд хятад хэлний үгийн сан, өгүүлбэрийн хэв маяг, хэллэг болон бусад хэл шинжлэлийн тухай суралцаж, ярианаас харилцааны стратегийг мэдрэх, сонсох, ярих чадварыг сайжруулахаас гадна энэ сэдвийн цаана байгаа соёлын мэдлэгийг ойлгож, Хятадын соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх боломжтой. Хятадын орчин үеийн хөгжлийн тухай дахин мэдэх болно.
Анна энэ шоу нэвтрүүлгийн тухайд:
- Энэ нь Хятад хэл сурах хүсэлтэй гадаад оюутнуудын сонирхлыг татдаг байна гэж үзэж байлаа. Нэгдүгээрт. Супер өндөр хурдны төмөр замын сэдэв асар их таашаагдаж байна. Нэвтрүүлгийг үзсэнээр энэ сэдэвтэй холбоотой хятад мэргэжлийн олон нэр томьёо сурч, дараа нь "тээвэр", "супер өндөр хурдны төмөр зам" зэрэг сэдвээр ярилцах боломжтой. Жишээлбэл, Хятад хэлээр тээвэр, амьдралын харилцааны талаар бодлоо илэрхийлэхээс гадна холбогдох Хятад нийтлэлүүдийг унших боломжтой болно. Хоёрдугаарт. Нэвтрүүлгийг үзэж буй үзэгчдийн хятад хэлний мэдлэгийн түвшин өөр өөр байдгийг бодолхийлэн Милан бид хоёр харьцангуй хялбархан ойлгомжтой хятад хэлээр илэрхийлж, удаан ярихыг илүү анхаарсан. Дэн багшийн харьцангуй хурдан бөгөөд мэргэжлийн үгсээр ярьсан нь олон байдаг. Иймэрхүү харилцан нэмэлт хэлбэрийг бий болгосон нь агуулгын илэрхийллийн гүн ба гүехэн хослолыг бий болгожээ гэж Анна хэлж байлаа.
Дэлхийн залуучуудыг холбон нэгтгэнэ
"Хятад, гадаадын залуучуудын үүлэн ярилцлага - Youth Link"-ийн танилцуулгад "Ярилцлагын сэдвүүдээр туршлага солилцоог удирдан чиглүүлж, дэлхийг нээлттэйгээр хүлээн авна" гэж онцлон тэмдэглэсэн. Энэ нь нэвтрүүлгийн хүрэхийг хүсэж буй бас нэг зорилго юм. Нэг сэдвийн тойронд сонирхол нэгтэй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуучуудыг нэгтгэн холбож, Хятад хэл сурах сонирхолтой залуусыг холбон нэгтгэнэ.
Саяхан нээлтээ хийсэн "Хил хязгааргүй аварга пандагийн хамгаалагчид" киноны хоёрдугаар ангид аварга пандагийн эрүүл мэндийг хамгаалдаг Чэнду дахь аварга панда үржүүлгийн судалгааны баазын мал эмнэлгийн эмч Чен Шин, Японы аварга панда тэжээн арчлагч Абэ, аварга панда хамгаалах судалгаа, зан үйлийн судалгаа, сургалт эрхэлдэг Жеймс Аяла зэрэг аварга пандатай өдөр бүр ойр дотно харьцдаг гурван зочныг урьж, аварга пандаг хамгаалах, хүн байгаль хоёрын харилцааны асуудлаар ярилцаж, мөн үзэгчдэд биологийн олон янз байдлын ач холбогдлыг ойлгуулах, Орчин үеийн Хятадын экологийн соёлын мэргэн ухааны ач холбогдлыг ойлгуулжээ.
Чен Шиний хэлсэнчлэн аврага панда бол зөвхөн Хятадад л байдаг ховор, ховордсон зэрлэг амьтан хэдий ч хамгаалалт нь хил хязгааргүй юм. “Аварга пандаг хамгаалах явцад би Нозко Абэ зэрэг олон гадаад найз нөхөдтэй уулзсан гэж сонирхууллаа.
Нозико Абэ багаасаа аврага пандад дуртай байсан ба ахлах сургуулийн гуравдугаар курст байхдаа аварга панда тэжээн арчлагч болохыг мөрөөддөг байжээ.
- Би аварга панда баазын зэрлэг амьтны талбайн ойролцоо ажиллахыг хүссэн учраас Чэнду дахь аварга панда үржүүлгийн судалгааны баазад ирсэн юм. Би аварга пандад дуртай учраас л энэ ажлыг хийсэн. Биеийн хүч байдал минь зөвшөөрвөл би үргэлжлэн аварга пандагийн тэжээн арчлагчаар ажиллахаар төлөвлөж байна гэж Абэ ярьлаа.
“Аварга пандагийн өлгий нутгийг хамгаалах нь хүн төрөлхтний өлгий нутгийг хамгаалах явдал юм." - Абэ Нозомигийн сэтгэгдлийг олон олон нэвтрүүлэг үзэгчид хүлээн зөвшөөрсөн. Энэ нь мөн "Хятад, гадаадын залуучуудын үүлэн ярилцлага - Youth Link” - ийн ярилцлагаар дамжуулан төрөл бүрийн улс орны залуучуудыг "холбох" зорилгын илрэл юм.
(Энэ нийтлэл дэх зургууд бүгд "Хятад, гадаадын залуучуудын үүлэн ярилцлага - Youth Link " видео бичлэгийн дэлгэцийн агшин юм)

Баруун Өмнөд Жяотун их сургуулийн судлаач Дэн Зиган (зүүн талд) холбогдох загваруудыг үзүүлж байна

Японы аврага панда тэжээн арчлагч Нозико Абэ ажил дээрээ

Аврага панда хамгаалах судалгаа болон зан үйлийн судалгаа, сургалт эрхэлдэг Жеймс Аяла ажил дээрээ байна
