Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг Жанчхүү хотын Хуай Лай Шяньд хүрч Жи Мин улаа өртөөтэй танилцсан байна.
Хуай Лай шянь нийт 365 мянган хүн амтай бөгөөд 1801 хавтгай дөрвөлжин км газар эзэлдэг. 2017 онд, тус шяны ДНБ 15.05 тэрбум юаньд хүрч, олон нийтийн төсвийн орлого 1.54 тэрбум юань, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 15.19 тэрбум юаньд хүрчээ.
Жи Мин улаа өртөө нь түүхэнд Бээжин дагуух орны хамгийн чухал улаа өртөөний нэг бөгөөд Хятад улсад одоог болтол илрүүлээд байгаа хамгийн бүрэн бүтэн, хамгийн их цар хүрээг эзэлж байгаа улаа өртөөний барилга юм. Тус улаа өртөө нь түүх, соёл урлаг, шинжлэх ухаан, соёлын болон нийгмийн маш өндөр үнэ цэнтэй юм.
Улаа өртөөг анх Юань гүрний үед байгуулсан бол Мин гүрний үед Бээжин хот дагуух орны хамгийн том улаа өртөө болсон байна. 1913 онд Хятадын Засгийн газар улаа өртөөг устгаж шуудан товчоо байгуулах бодлого хэрэгжүүлсний дараа Жи Мин улаа өртөө түүхийн хуудаснаас хасагдсан байна.
2001 онд Жи Мин улаа өртөө нь Хятадын төрийн зөвлөлөөс зарласан тав дахь гол түүхэн зүйлсийг хамгаалах байгууллагын нэрсэд жагссан байна. 2003, 2005 онд Америкийн дэлхийн соёлын өвийн сангаас зарласан дэлхийн устах аюултай 100 соёлын өвийн нэрсийн жагсаалтад орсон бөгөөд нэгдүгээрт жагсаж байна. Тус улаа өртөө нь 225 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд зүүн баруун тийшээ 2000 метр урт байж, хотын хэрэмний өндөр нь 11 метр байж, зүүн баруун хоёр хаалгатай байна.
