solongonews
Отогийн Өмнөд хошууны гал тахилга боллоо
2019-01-30 09:17
Отогийн Өмнөд хошууны гал тахилга боллоо

Монголчууд эрт дээд үеэс гал голомтоо дээдлэн, галыг сүжиглэн тахисаар ирсэн. Тухайлбал жил бүрийн өвлийн адаг сар буюу Хөхөө сарын 23, 24-ний өдөр айл болгон галаа тахидаг уламжлалтай юм.

Өчигдөр буюу Ордос тоололын Өөлжин сарын 24-ний өдөр, ӨМӨЗО-ы Отогийн Өмнөд хошууны Шар нохой жилийн ардын гал тахилгын ёслол тус хошууны төв талбайд болсон байна. Тус ёслол нь ариун галын хэлийг залгаж авах, ариун галын хэлийг угтан оруулах, тахилгын соёлын шалгаруулалт, галын очийг дүрэлзүүлэх, гал тахих, шалгаруулалтын үр дүнг нийтлэх зэрэг эрэмбэ дараалалтай зохион байгуулагдан, ард дунд буй соёл уламжлалаа ирээдүй хойч үедээ уламжлан таниулахыг эрхэм зорилготой аж.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Өнөөдөр Отогийн Өмнөд Хошуу
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл