
“Малчин түмэндээ халдварт өвчний байдлыг ухуулан сэрэмжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ерийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, хэсэг хүмүүсийн холбогдох мэдээллийг бүртгэх... ” Энэ бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Шинэгол багийн Нарийн бичгийн дарга Содбилэгийн Баруун Үзэмчин хошууны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажил эхэлсэн цагаас одоог хүртэл хийсээр ирсэн ажил юм. Өвчний байдал хүндэрч тэлэх үеэр, мөн их цасны улмаас бүх хошууны хэмжээнд зам хаагдан, хөл хориотой болсноор “Хурганы сүү барчихлаа”, “Малын давс хужир бас дутаж байна”, “Хэдэн уут бордоо авъяа” .......гэсэн захиалгатай малчдын дуудлага ч олширч, нарийн бичгийн дарга Содбилэгийн ажил илүү их болсон байна.

Содбилэг морио эмээллэн, сум багийн хооронд давхиж, малчдын өдөр тутмын хэрэглээний хүнсний ногоо цагаа, гурал будаа, малын эм тан зэрэг яаралтай хэрэглэх зүйлсийг нь ойртуулан өгч, “Орлон худалдан авагч”, “Ухуулагч”, “Хүргэгч” зэрэг олон дүрийг “бүтээж” явна.



