solongonews
Хятадын дээд боловсрол ололт амжилтаараа дэлхийд удаалав
2016-05-23 11:45
Хятадын дээд боловсрол ололт амжилтаараа дэлхийд удаалав

Орон нутгийн цагаар 5 дугаар сарын 18-нд Их Британид төвтэй QS Олон улсын боловсролын групп 2016 оны дэлхийн дээд боловсролын системийн хүчин чадавхын жагсаалтыг нийтэллээ. Уг жагсаалт дээд боловсролын байгууллагын хамгийн сайн ерөнхийлсөн орчинг үнэлэн шалгаруулах зорилготой юм. Хятадын эх газар дээд боловсролын системийн дэлхийн жагсаалтад 8-рт орж, Азид тэргүүлжээ. Харин БНСУ, Япон 9, 10-рт жагсжээ. 

 
QS группийн хамгийн сүүлийн үеийн жагсаалт нь адил бус улс, орон нутгийн дээд боловсролын системийн амжилтад хүрэх зангилаа хүчин зүйлийг шалгах зорилготой юм. Эдгээр хүчин зүйл нь системийн давуу тал, боловсролын шударга байдал, шилдэг их дээд сургуулиуд болон санхүүгийн хөрөнгө оруулалт зэрэг 4 үзүүлэлтэд суурилдаг байна.

Үүнд, Хятадын эх газрын их дээд сургуулийн Засгийн газрын санхүүгийн хөрөнгө оруулалт болон үр дүнгийн олсон амжилт 99.9 хувийн оноо авч, Америкийн 100 хувийн онооноос 0.1 хувийн зөрөөгөөр дэлхийд удаалжээ. 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл