Тавдугаар сарын 01-ний амралтын үеэр Хятад улсын хэмжээнд зорчигчдын тоо давхардсан байдлаар 265 саяд хүрнэ хэмээн Хятадын зам тээврийн яам төсөөлсөн байна. Хятадын зам тээврийн судалгааны институт гол болох хурдны замын 500 цэгт хяналт шалгалт хийж, их өгөгдлийн технологийг ашиглан 05-р сарын 01-ний амралтын хугацааны авто замын нэвтрэн өнгөрөх байдалд судалгаа хийж төсөөлөл гаргасан юм.
Бүх Хятадын хурдны замын урсгал өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 21.5 хувиар нэмэгдсэн бол энгийн үеийнхээс 62.6 хувиар нэмэгдэнэ. Гадагш гарах урсгалын оргил цэг нь 05-р сарын 01-ний 09:00 цаг болон 16:00 цаг байх болно. Буцах урсгалын оргил цэг нь 05-р сарын 05-ны 11:00 цаг болон 14:00 цаг байх болно.
Иргэний агаарын тээврийн хувьд тасалбар захиалсан хэмжээ 7.89 сая байж, 2020 оны мөн үеэс 178 хувиар нэмэгджээ.
05-р сарын 01-нд төрөм замаар 18.3 сая хүн зорчиж, Хятад улс даяар халдвараас сэргийлэх ажлыг чанд хийж байна.
