solongonews
Шэньжэнь-Жүншаний гүүр ашиглалтанд ороход бэлэн болов
2024-06-27 16:59
Шэньжэнь-Жүншаний гүүр ашиглалтанд ороход бэлэн болов

  Долоон жилийн хугацаа зарцуулан барьж байгуулсан Шэньжэнь-Жүншань чиглэлийн гүүрэн замыг 6 дугаар сарын 30-ны үдээс хойш 15:00 цагт албан ёсоор ашиглалтад оруулна. Энэ тухай сурвалжлагч Шэньжэнь-Жүншаний гүүрэн замыг ашиглалтад оруулах тухай хэвлэлийн хурлаас мэдээллээ.

  Шэньжэнь-Жүншаний гүүрэн зам нь гүүр, арал, туннел, усан доорх зам зэргээр бүрдсэн далай дамнасан барилгын олон төслөөр бүрдсэн дэлхийн зэрэглэлийн төсөл бөгөөд 10 зүйлээрээ дэлхийн гайхамшиг бүтээжээ. Тус зам нь ерөнхий бүтээн байгуулалтын хувьд дэлхийн хамгийн хэцүү далай дамнасан барилгын цогц төслүүдийн нэг юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл