solongonews
Салхины эрчим хүчний сүлжээнд холбогдон суурилагдсан хүчин чадал 30.15 сая киловатт хүрчээ
2021-12-02 11:30
Хятадын салхины эрчим хүчний сүлжээнд холбогдон суурилагдсан хүчин чадал 30.15 сая киловатт хүрчээ.

2021 оны 11-р сарын 14-ний өдөр хүртэлх байдлаар Хятадын салхины эрчим хүчний сүлжээнд холбогдон суурилагдсан хүчин чадал 30.15 сая киловатт болсон гэсэн тоо баримтыг Хятадын Үндэсний эрчим хүчний газраас 11-р сарын 30-нд нийтэлжээ. Энэ нь 2016 оны эцсийн хэмжээнээс хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 12 жил дараалан дэлхийн тэргүүн байранд жагссан тухай ч мэдэгдсэн байна.

Өнөөгийн байдлаар Хятадын нийт эрчим хүчний хангамжийн суурилагдсан хүчин чадлын 13 орчим хувийг салхины эрчим хүч, нийгмийн нийт цахилгаан хэрэглээний 7.5 орчим хувийг салхины эрчим хүч эзэлж байна.

Ялангуяа халаалтын улирал эхэлснээс хойш далай дээрх салхины эрчим хүчний олон тооны төслүүд нь сүлжээнд холбогдсоноос иргэдэд өвлийн улиралд ч бохирдолгүй эрчим хүчийг хангах боломж олгожээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл