solongonews
Хятадын гадаад валютын нөөц 3.204.8 тэрбум ам.доллар хүрчээ
2023-05-08 09:42
04-р сарын эцэст Хятадын гадаад валютын нөөц 3.204.8 тэрбум ам.доллар хүрчээ.

Хятадын Гадаад валютын удирдлагын газрын веб сайтад мэдээлснээр 2023 оны 04-р сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ 3.204.8 тэрбум америк доллар байсан нь 03-р сарын эцсээс 20.9 тэрбум ам.доллар буюу 0.66 хувь өссөн үзүүлэлт болсон ажээ.

2023 оны 04-р сард дэлхийн макро эдийн засгийн тоо баримт, томоохон эдийн засгийн мөнгөний бодлогын хүлээлт болон бусад хүчин зүйлсийн нөлөөллөөс болж ам.долларын индекс буурч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн байна. Валютын ханшийн хөрвөлт, хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нийлбэр дүнгээр тухайн сард гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдсэн. Хятад улс өндөр чанартай хөгжлийг дэмжихэд анхаарлаа хандуулж, эдийн засгийн хөгжил сайн чиг хандлагыг харууллаа.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл