Төрийн зөвлөлийн албан танхим, “Төлбөр хураамж хураах авто замын дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хурдны замын мужийн зааг дахь төлбөр хураамжийн өртөөг хасах төсөл”-ийг хэвлэн тарааж, 2019 оны жилийн эцэс гэхэд улсын бүх хурдны замын мужийн зааг дахь төлбөр хураамж авдаг өртөөг үндсэндээ үгүй болгох хэрэгтэй гэж шаарджээ.
Ажлыг биелүүлэхийн тулд төсөлд дөрвөн талын ажил үүргийг төлөвлөжээ. Хурдны замын төлбөр хураах системийг хурдан байгуулж төгөлдөр болгох, машин тэрэг үл зогсоох электрон хураамжийн систем (ETC)-ийг дэлгэрүүлэн хэрэглэнэ. Хууль тогтоол төрийн бодлогод хурдан засвар оруулж төгөлдөр болгох. Засгийн газар төлбөр хураадаг авто замын бүхий л өр ширийг түргэн төлнө.
Хурдны замын мужийн хоорондох төлбөр хураах өртөөг хасахад гол төлөв ETC мэргэжлийг ашиглан хүний хүчээр төлбөр хураамж хураах аргыг орлуулж, замаар өнгөрөх машин тэрэгний саадгүй нэвтрэх нормыг цаашдаа дээшлүүлж, логистикийн өөрийн өртгийг бууруулна.
Зам тээврийн яамны авто замын товчооны дарга Ү Дүжинь хэлэхдээ: - ETC мэргэжлийг дэлгэрүүлэн хэрэглэхийг бүх талаар биелүүлэх нь хурдны замын мужийн хоорондох төлбөр хураамж хураах өртөөг хасах зорилтыг тогтсон хугацаанд биелүүлж чадах эсэхийн зангилаа элемент болно. Одоогийн хамгийн гол ажил бол ETC мэргэжлийг дэлгэрүүлэн хэрэглэж, төлбөр хураамж хураах машин тэрэгний зам, ETC мэргэжлээр төлбөр хураах үүдний системийг байгуулах, өөрчлөх ажлыг өрнүүлэх явдал болно гэжээ.
“Төсөлд ачааны машин тэрэгний хурдны замаар өнгөрөх төлбөр хураамжийг бодох аргад тодорхой төлөвлөлт хийж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдсэн байдлаар машин тэрэгнээс хамааран төлбөр хурааж, ачааны машин тэрэгний замаар өнгөрөх хураамжийн ерөнхий дарамт шахалтыг нэмэгдүүлэхгүй байхыг баталгаажуулна. Энэхүү ажил нь төлбөр хураамж хураах аргыг өөрчлөхтэй холбогдох боловч ерөнхий дарамт шахалтыг нэмэгдүүлэхгүй төдийгүй ачааны машин тэрэг нь ETC машин угсарсан үүдээр зогсохгүйгээр өнгөрч, тээврийн нормыг дээшлүүлэх болно” гэж Ү Дүжинь ярьж байлаа.
