"301 тоот шалгалт"-ын үр дүнгийн дагуу, Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх гэж байгаа тухай саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнтэй холбогдуулж, АНУ-ын эдийн засагч, Жон Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессор Стив Хэнк хэлэхдээ: Америкийн худалдааны алдагдалыг "Америк өөрөө үүсгэсэн" учир Хятадтай ямар ч хамаагүй юм гэжээ. Стив Хэнк ярилцлага өгөхдөө: Трампын засгийн газар Хятад, Америк хоорондын худалдааны асуудлыг улс төржүүлэх ёсгүй. Харин ДХБ-ын хүрээнд хуулийн дагуу худалдааны маргаанаа зохицуулах ёстой гэжээ.
Рэйганы засгийн газрын үед, Стив Хэнк Цагаан Ордны эдийн засгийн зөвлөх комисст ажиллаж байсан юм. Ерөнхийлөгчийн дэргэдэх эдийн засгийн зөвлөх комиссын хамгийн чухал гишүүн байсны хувьд, Эдийн засгийн үндэсний комиссын гишүүдтэй хамт ерөнхийлөгчдөө эдийн засгийн бодлогын талаар санал санаачлага гаргаж өгдөг байжээ. Одоо тэр Жон Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессороор ажиллаж байна.
Тэрээр тодорхойлохдоо: Үндсэн зарчмын хувьд Трампын засгийн газраас Хятадад хэрэгжүүлж буй худалдааны бодлого буруу юм. Урт хугацааны турш, Дональд Трамп, Америк, Хятадын худалдааны алдагдалд Хятадын талыг буруутгасаар ирсэн юм. Цагаан ордон, Засгийн газрын албан хаагч, мөн эдийн засгийн зөвлөхүүд нь хүртэл олон улсын худалдааны явц дахь эдийн засгийн дүрэм журмыг буруу ойлгож, Америкийн худалдааны алдагдлын ерөнхий хэмжээ, Америк, Хятадын худалдааны алдагдалын шалтгааныг бүгд зөвөөр ойлгож чадаагүй юм гэжээ.
Олон улсын худалдааны наад захын жам хууль, тоо томьёог мэдлэггүй нь Трампын засгийн газрын нэг асуудал юм. Мэдээж энэ нь зөвхөн Америкийн энэ засгийн газрын асуудал биш. Америкийн худалдааны алдагдалтай баланс бол Америкийн өөрийнх нь асуудал юм. Харин Хятадаас болоогүй, өөр бусад орноос болоогүй. Америкийн худалдааны алдагдал бол Америкийн шийдэх асуудал. Хятад, Өмнөд Солонгос, Европын холбоотой холбоогүй юм. 1975 оноос хойш Америкийн гадаад худалдаа алдагдалтай байсаар ирсэн. Энэ нь гадаад орнуудтай хамаагүй, Америкийн засгийн газар, аж ахуйн нэгж, хувь хүний хадгаламж нь хүрэлцээгүйгээс болсон юм. Бидний хөрөнгө оруулалт хадгаламжаас хол давсан, бидний засгийн газрын төсөв жил бүр алдагдалтай гардаг. Хөрөнгө оруулалт, хадгаламжийн хоорондын энэ зөрүү нь бидний худалдааны алдагдлын ерөнхий хэмжээг тогтоодог гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Трампын засгийн газрын Хятадад явуулж буй худалдааны бодлого нь өнгөрсөн зууны 80-аад онд АНУ-ын Японд явуулж байсан худалдааны бодлоготой төстэй байна гэжээ. Тэрээр тайлбарлаж хэлэхдээ: Тэр үед Америкийн Японтой хийж байсан худалдааны алдагдал Америкийн гадаад худалдааны нийт алдагдлын 60 хувьтай тэнцэж байлаа. Иймээс Америк Японд дарамтлах бодлого хэрэгжүүлж, албадлагын гэрээ байгуулах замаар Япон иений үнийг өсгөж, сайн дураараа экспортоо хязгаарлахыг шаардаж, Японыг албадан Америктай хийж буй худалдааны ашгийг нь бууруулж байлаа. Одоо Трампын засгийн газар Хятад, Америкийн худалдаанд шударга бус байдал оршиж байна гэж "орилж" буй нь Америкийн засгийн газар Японыг дарамталдаг шигээ Хятадыг дарамтлах гэж буйн илрэл юм гэжээ.
Тэрээр үүний эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Хятадыг дарамталж, Хятадаас импортлох бараанд гаалийн татвар оногдуулах нь Америкийн худалдааны алдагдлыг зохицуулж чадахгүй гэжээ.
Энэ асуудлаар миний байр суурь тодорхой юм. Би Трампын засгийн газрын одоо Хятадад хэрэгжүүлж буй худалдааны бодлогыг эсэргүүцнэ. БНХАУ-ыг шаардан АНУ-д алдагдлыг 100 тэрбумаар бууруулах нь тэдний зорилт юм. Харин ингэх нь АНУ-ын худалдааны алдагдлын ерөнхий хэмжээг бууруулж чадахгүй, ерөнхий хэмжээнд нөлөөлөхгүй юм. Жишээлбэл, хэрэв Хятад улс АНУ-ын шаардлагыг зөвшөөрвөл, энэ 100 тэрбум ам.доллорыг БНСУ, Вьетнам, Европын холбоо зэргээс авах болно. Энэ худалдааны алдагдлын ерөнхий хэмжээ нь урьдын хэмжээтэй адил юм.
Тэгвэл “301 тоот шалгалтын хэргийн” Хятад, Америкийн оюуны өмч, худалдаа зэрэгтэй холбоотой асуудлын талаар зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ? Хэнкийн үзэж буйгаар, АНУ-ын засгийн газар энэ асуудлыг шийдэхэд улс төржүүлэх аргыг орхих ёстой. Мөн Цагаан ордныг дотоодын улс төрийн шаардлагаас болж Хятадад хандуулж гаалийн татвараа нэмж болохгүй гэжээ.
Хуулийн талаас, би Хятадын засгийн газрын хийж буй үйлдлийг зөвшөөрнө. Дэлхийн худалдааны байгууллагын хүрээн дэх хуулийн арга барилыг аль болохоор илүү ашиглах хэрэгтэй. Үүнээс гадна, гэрээ хэлэлцээрийн хуулийн үйлдлийг чухалчлах ёстой. Парисын Олон улсын худалдааны танхим гэрээ хэлэлцээрийн тогтоолын талаар гэрээний дүрмийг зохицуулах маш олон арга хэлбэртэй юм. Дэлхийн Банк ч холбогдох арбитрын байгууллагуудтай юм. АНУ-ын засгийн газар энэ асуудлыг эрх зүйн болон худалдааны аргаар шийдэх ёстой. Учир нь энэ бол худалдааны асуудал юм.
