solongonews
Гадаадын иргэд Дундад улсад ажил эрхлэх тухай
2014-11-24 11:41
2005 оны 10-р сарын 1-нд хэрэгжүүлсэн ”Тайвань, Хонгконг, Аомэний иргэд Дундад улсын дотоод оронд ажил эрхлэх тогтоол”-ын 4 дүгээр зүйлд ”Тайвань, Хонгконг, Аомэний иргэд Дундад улсын дотоод оронд ажил эрхлэхэд хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн дүрмийг хэрэгжүүлнэ.

Нэг. Дундад улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэд зайлшгүй нэмэлт бичиг баримтууд бүрдүүлэх шаардлагатай.

1. Гадаад буюу харьяалалгүй иргэд Хонгконг, Аомэний иргэд хуульд нийцсэн хөдөлмөр эрхлэхэд зайлшгүй гурван бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай. 1996 оны 5-р сарын 1-нд хэрэгжүүлсэн “Гадаад иргэд Дундад улсад ажил эрхлэх тухай хяналтын тогтоол"-ын 8-р зүйлийн 1-р заалтад: “Дундад улсад ажил эрхэлж байгаа Гадаадын иргэн тухайн мэргэжлээс хамаарсан ажлын визтэй байх. Визтэй тохиолдолд хилээр нэвтрэн “Гадаад иргэний хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл" болон гадаадын иргэн оршин суух бичиг баримтаа авч, БНДАУ-д ажил эрхэлж болно. Гадаад иргэд Дундад улсад хөдөлмөр эрхлэх гурван бичиг баримтад ажил эрхлэх виз, "Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэлтийн бичиг", "Оршин суух зөвшөөрлийн бичиг"-тэй  байх шаардлагатай.

       2005 оны 10-р сарын 1-нд хэрэгжүүлсэн "Тайвань, Хонгконг, Аомэний иргэд Дундад улсын дотоод оронд ажил эрхлэх тогтоол"-ын 4 дүгээр зүйлд "Тайвань, Хонгконг, Аомэний иргэд Дундад улсын дотоод оронд ажил эрхлэхэд хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн дүрмийг хэрэгжүүлнэ. Тайвань, Хонгконг, Аомэний иргэдийг ажилд авах байгууллага нэгжээс "Тайвань, Хонгконг, Аомэний иргэдийн ажил эрхлэх бичиг “-ийг бүрдүүлэх хэрэгтэй. Хонгконг, Аомэний иргэд Дундад улсад дотоод орон нутагт хувийн бизнес эрхлэх хүсэлтэй бол тухайн хүн ажил эрхлэх зөвшөөрөл авна. Зөшөөрлийн бичиг болон ажил эрхлэх бичиг авсан тохиодолд Тайвань, Хонгконг, Аомэний иргэд Дундад улсын дотоод оронд ажил эрхлэх үед хуулиар хамгаалагдана. Ажил олгогч байгууллага нэгж Тайвань, Хонгконг, Аомэний иргэдийг ажилд авах эсвэл хүлээн авч ажиллуулахад бүртгэлийн системд бүртгүүлж, хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн бичгийг хөдөлмөрийн баталгааны газраас гардуулна". Тайвань, Хонгконг, Аомэний иргэд Дундад улсын дотоод оронд ажил эрхлэхэд ажил эрхлэлтийн зөшөөрлийн бичиг шаардагддаг. Тиймээс ажил олгогч байгууллага нэгж Тайвань, Хонгконг, Аомэний иргэдийг ажилд авах буюу урин ажиллуулахад албан тушаалтан нь хөдөлмөрийн зөвшөөрөлтэй байх ёстой.

2. Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөлгүй, харин "Гадаад мэргэжилтний үнэмлэх", "Гадаадын мэргэжилтэн Дундад улсад ажиллах зөвшөөрлийн бичиг"-тэй тохиодолд хөдөлмөрийн хамтын харьцаа байгуулсан гэдгийг тодорхойлж болно.

       2013 оны 2 сарын 1-нд хэрэгжүүлсэн "Хөдөлмөрийн хэргийн хуулийн дагуу шүүхийн тухай хамгийн дэд шүүхийн тайлбар (дөрөв)"-ийн 14-р зүйлийн 2-р заалтад зааснаар “Гадаадын мэргэжилтэн” болон '”Гадаадын мэргэжилтэн Дундад улсад ажиллах зөвшөөрлийн бичиг" -тэй гадаад иргэн Дундад улсын ажил олгох байгууллага нэгжтэй хөдөлмөрийн харьцаа тогтоосон гэдгийг тодорхойлж болно ".

 Хоёр. Гадаадын иргэн ажил эрхлэх зөвшөөрөлгүйгээр Дундад улсын хилд ажил эрхэлж, хөдөлмөрийн хуулийг мөрдөж ажилласангүй тохиодолд хөдөлмөрийн харилцаа тогтоох өргөдлийг дэмжихгүй.

1."Хөдөлмөрийн гэрээний тухай хууль"-д тогтоосноор "БНДАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүний эдийн засгийн нийгэмлэг, хувийн хэвшлийн бус аж ахуйн нэгжийн бусад байгууллагаас ажилчидтай хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ байгуулах, гүйцэтгэх, өөрчлөх, цуцлах буюу дуусгавар болгоход энэ хуулийг баримтална.

 

       Заалтуудын дагуу, манай улсын хөдөлмөрийн хуулийн зохицуулалтын хүрээнд хамрагдах нөхцөл боломжууд:

(1)Хөдөлмөрийн нэгж байгууллага нь БНДАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүний эдийн засгийн байгууллага, хувийн хэвшлийн бус аж ахуйн нэгж болон бусад байгууллага байх ёстой.

(2) Нэг тал нь зайлшгүй ажилтан байх. Манай улсын хуульд зааснаар Дундад улсын иргэд хөдөлмөрийн эрх эдэлж байдаг. Үүний тулд гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Хонгконг, Аомэн, Тайваны  иргэн манай улсын хуулийн заалтын дагуу ажил эрхлэх нөхцөлд нийцсэн үед манай улсын хуульд хамрагдсан хөдөлмөр эрхлэгч болно.

2.2013 оны 2-р сарын 1-нд хэрэгжүүлсэн "Хөдөлмөрийн хэргийн хуулийн дагуу шүүхийн тухай хамгийн дэд шүүхийн тайлбар (дөрөв)"-ийн 14-р зүйлийн 1- р хэсэгт зааснаар "Гадаадын буюу харьяалалгүй иргэн хууль бусаар ажил эрхлэлтийн баримт бичиг авч, Дундад улсын ажил олгогч нэгжтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, Хонгконг, Аомэний онцгой засаг захиргааны орны болон Тайваны орон нутгийн иргэн хууль бусаар ажил эрхлэлтийн баримт бичиг авч, хөдөлмөрийн гэрээ байгуулж, энэхүү хөдөлмөрийн харилцаагаа батлуулах хүсэлтийг ардын шүүх хорооноос дэмжихгүй.

       Гурав.Шүүхийн практикт дээр дурдсан гадаад иргэн ажил эрхлэх нь стандартын бус хөдөлмөрийн харьцаа тогтоохыг хүлээн зөвшөөрөхгүй байх. Зарим хүмүүс энэхүү хөдөлмөрийн харилцаа нь хүчингүй гэж үзэж  байна. Хоёр талын буруугаас шалтгаалж хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгоход гарах хохирлыг хамтдаа хариуцах ёстой. Зарим мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар ийм байдал нь хууль тогтоол, дүрэм журмыг зөрчсөн гэж илэрхий тогтоосонгүй. Тиймээс хуульд шууд хүчингүй гэрээ гэж тодорхой тогтоогоогүй, хөдөлмөрийн харилцаа оршин байгаа гэж үзэж болох юм байна.  Цалин хөлс зэрэг бусад  зүйлд шаардсаныг талууд гэрээг харилцан зөвшөөрсөн ёсоор шийдвэрлэж болно.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл