solongonews
Билэгбаатарын амьдралын ухаан
2017-04-19 16:07
Нэлээд хэдэн жил уулзаагүй дунд сургуулийн үеийн найз Тогтохтой саяхан би Мянгат суурингийн хойд гудамны “Дүн Фэн төмөрлөгийн дэлгүүр”-т таарлаа. Найз минь Шулуун хөвөөт цагаан хошууны Булгантохой сумын Толинбулаг багаар нутагтай.

- Та чинь энэ их эрэг шурга, хадаас төмрөөр яах гэж байна гэж гарт нь байгаа зүйлсийг хараад хачирхан асуухад:

Мал аж ахуйн нутагтаа машин техникийн “профессор” болоод завгүй байна. Хэрэгтэй бол дуудаарай, завтай бол очоорой гэж хошин маягийн хариу барилаа.

Тогтох залуу бага байхын их оролдлоготой, ажил хайж олж хийхээс биш ажил хүлээж суудаггүй ажилч хүн. Тэр үйлдвэрлэл амьдралын дунд тохиолдсон чадахгүй мэдэхгүй зүйлсээ ахмад настнуудаасаа асуун заалгаж, өглөө үдэштэй тэмцэн шаргуу хөдөлмөрлөж, төлийн бойжилтоо үргэлж 98 хувиас дээш байлгахыг баталж ирснээр түүний мал сүрэг нь тарга сайтай, жил бүр 70-90 төл тосож, төлийнхөө харьцаагаар малаа зарцуулан, мал сүргээ 190 дээр тогтворжуулж, мал бэлчээрийн тэнцвэрээ баталсаар иржээ.

Сүүлийн жилүүдэд нутаг бэлчээрийн эвдэгдэл тачирдал, байгалийн ган гамшиг үргэлжилж дан ганц мал маллахад түшиглэн амьдарна гэгч хүнд болсныг ажиж мэдсэн тэрээр нэг хэсэг хөрөнгө гаргаж, машин тоног засаж сэлбэх газаражиллуулж, тоног төхөөрөмж сайн мэдэх авьяас чадалдаа түшиглэж мотоцикл, трактор, өвс хадаж хамах машин, радио телевиз зэргийг  засаж гагнах, задалж угаах ажлыг хийх болжээ. Ингээд түүнд чөлөөт цаг бараг гарахаа больж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн улирлын чанартай ажлаас гадна засаж сэлбэх ажилдаа морин давхиагаар шогшуулсаар жилд 20 мянга гаруй юанийн орлого олж байна.

Мал маллахын хажуугаар бусад төрлийн ажил хийж орлогоо нэмэгдүүлсэн Тогтохын хүн бүрийн цэвэр орлого 8000 гаруй юанийг давж, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтаа зоригтой нэмэгдүүлж явах болжээ. Сүүлийн хэдэн жил зөвхөн мал аж ахуйн үндсэн бүтээн байгуулалтдаа 60 мянга гаруй юанийн хөрөнгө зарцуулж мал сүргийн бүтцээ сайжруулснаар үйлдвэрлэл амьдрал нь сайн замдаа орж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн механикжилтыг иж бүрнээр нь бүрдүүлж аж амьдрал нь өдрөөс өдөрт өөдтэй өнгөтэй болов.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл