Эрээн хотод хил дамнан эмчлүүлэх иргэдэд зориулсан автобусны тусгай чиглэл нээгдлээ
2026-08-13 16:31
Эрээн хотын боомтын зорчигч шалган нэвтрүүлэх сувгаас Монгол-Хятадын эмнэлэг хүртэлх нийтийн автобусны тусгай чиглэл 08 дугаар сарын 10-наас үйлчилж эхэллээ

Эрээн хотын боомтын зорчигч шалган нэвтрүүлэх сувгаас Монгол-Хятадын эмнэлэг хүрэх нийтийн автобусны тусгай чиглэл 08 дугаар сарын 10-наас үйлчилж эхэллээ.
Тус чиглэл нь Монгол Улсын иргэд болон бусад гадаадын зорчигчдыг эмнэлэгт очиход нь илүү хялбар, тав тухтай зорчих нөхцөлөөр хангах зорилготой юм.
Автобусыг бүрэн шалгаж, цэвэр цэмцгэр болгосон бөгөөд цаашид зорчигчдын хэрэгцээнд нийцүүлэн явах давтамжийг уян хатан тохируулах аж.
Энэхүү жижигхэн автобусны чиглэл нь хил дамнан зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулаад зогсохгүй, Хятад, Монголын иргэдийн харилцаа, ойлголцлыг бэхжүүлэх “сэтгэл холбосон гүүр” болж байна.


Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cgtn.com
Дэлгэрэнгүй үзэх
