solongonews
Хятадын CPI өнгөрсөн оны мөн үеэс өсөв
2024-01-18 09:42
Хятадын CPI өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өсөв.

   Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 01-р сарын 17-ны өдрийн хэвлэлийн бага хурал хийж 2023 оны улс ардын эдийн засгийн талаар танилцуулав. 

    2023 оны хэрэглээний үнэ CPI өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувь өсжээ. Хүнс, архи, тамхины үнэ 0.3 хувь, хувцас 1 хувь өсөж, харин орон сууцны үнэ тогтвортой байжээ. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ 0.1 хувь, зам тээвэр, харилцаа холбооны зардал 2.3 хувь, боловсрол, соёл, үзвэр үйлчилгээ 2 хувь, эмнэлэгийн үйлчилгээ 1.1 хувь тус тус өссөн байна. Хүнс, тамхи, усны бүлгийн үнийн дүнгээс үзвэл гахайн мах 13.6 хувь, хүнсний ногооны үнэ 2.6 хувиар буурчээ. Үр тарианы үнэ 1 хувь, жимсний үнэ 4.9 хувиар өссөн тоон үзүүлэлт гарсан байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn,people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл