solongonews
”COVID-19”-ийн дөрвөн мутацийг танилцуулав
2021-01-01 22:39
”COVID-19”-ийн дөрвөн мутацийг танилцуулсан байна.

   Орон нутгийн цагаар 2020 оны 12-р сарын 31-ний орой цар тахал дэгдсэнээс хойш "COVID-19" вируст үүссэн гол дөрвөн мутацийн тухай ДЭМБ албан ёсоор танилцуулсан байна.

ДЭМБ-ын албаны вэбсайтын мэдээнд 2020 оны 01-р сарын сүүлчээс 02-р сарын дунд арав хоног хүртэлх хугацаанд "COVID-19" вируст D614G мутаци үүссэн бол түүнээс хойш хэдэн сарын хугацаанд энэхүү мутаци нь вирусийн хамгийн анхны омгийг алгуур орлосон байна. 2020 оны 06-р сар гэхэд энэ мутаци үүссэн вирус нь дэлхийн хэмжээнд халдвар түгээх гол хувилбар болсон байна гэж мэдээллээ.

    2020 оны 8, 9-р саруудад Дани улсад булга үржүүлгийн фермээс мутаци үүссэн вирус илрүүлсэн байна. Тус орны холбогдох байгуулага “Cluster 5” гэж нэрлэжээ. Энэ хувилбар нь байгалийн нөхцөл дэх халдвар, эсвэл вакцин тариулсны дараа үүссэн дархлааны хамрах цар хүрээ, үргэлжлэх хугацааг багасгаж болзошгүй гэдгийг Данийн судалгааны байгууллага анхан шатны судалгаагаараа тодруулсан бол холбогдох судалгаа одоо хүртэл үргэлжилсээр байна. Гэвч өнгөрсөн 09-р сард тус оронд энэ хувилбарын 12 халдвар авсан нь тогтоогдсоноос харахад тэрээр их цар хүрээтэй түгэн дэлгэрэх магадлал бага байж болзошгүй юм байна.

 2020 оны 12-р сарын 14-нд Их Британи “VOC 202012/01” хувилбарыг танилцуулсан юм. Халдварт өвчин судлалын анхан шатны судалгаагаар бол энэ хувилбар маш чанга халдварт чанартай байна. Гэвч одоо ашиглаж буй эм бэлдмэл, эмчилгээний аргачлал нь мөн л хүчинтэй хэвээр байна. 12-р сарын 30-ныг хүртэлх байдлаар ДЭМБ-аас тогтоосон зургаан бүс буюу Өнмөд Ази, Газрын дунд тэнгисийн зүүн бүс, Америк тив, Европ тив, Африк тив, баруун Номхон далайн бүсээс таван бүсийнх нь 31 улс орон, бүс нутгаас энэхүү хувилбарыг илрүүлжээ.

        Мөн 2020 оны 12-р сарын 18-нд Өмнөд Африкт “501Y.V2” гэх хувилбарыг илрүүлсэн бол энэ хувилбар нь вирусийн халдварт чанарыг улам нэмэгдүүлж болзошгүй. Гэвч тэрээр улам олон ноцтой өвчин үүсгэх тухай ямар нэг нотолгоо олдоогүй байна. 12-р сарын 30-ныг хүртэлх байдлаар Өмнөд Африкаас гадна дөрвөн оронд энэ хувилбарын халдварын тохиолдол илрээд байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл