Хятад, Оросын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны комиссын хурал болно
2017-04-06 22:55
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли удалгүй Орос улсад очиж, Хятад, Оросын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны комиссын хуралд оролцох төлөвлөгөөтэй байгаа талаар ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүньин 6-ны хэвлэлийн бага хурал дээр танилцууллаа.
Хуа Чүньин, ОХУ-ын Засгийн газрын урилгаар Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 4-р сарын 11-нээс 13-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж, Хятад, Оросын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны комиссын IV хурал, Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссын хоёр талын дарга нарын хуралд оролцоно гэдгээ мэдэгдлээ.
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
