solongonews
Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровтой хэлэлцээ хийлээ
2024-04-10 17:18
Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровтой хэлэлцээ хийлээ

  ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 09-ний өдөр Бээжинд Оросын ГХЯ-ны сайд Лавровтой хэлэлцээ хийв.

  Ван И хэлэхдээ: Ерөнхийлөгч Путин өндөр санал авч улиран сонгогдсонд Хятад улс дахин халуун баяр хүргэж байна. Хятад, Оросын харилцааг хадгалах, хөгжүүлэх нь Хятад, Орос хоёр том хөрш орон болох зайлшгүй сонголт төдийгүй хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцэж байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу Хятад Оросын талтай хамтран ажиллаж, Хятад Оросын дээд зиндааны солилцооны механизмын өвөрмөц давуу талыг бүрэн ашиглаж, янз бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны хөгжлийн төлөвлөгөөний уялдаа холбоог эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна.

  ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Хятад улс  дэмжлэг үзүүлсэнд Лавров талархал илэрхийлж, Орос улс нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад улстай дээд давхаргын нягт харилцаа холбоогоо хадгалж, эдийн засаг худалдаа болон бусад салбарт бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл