5G технологийн хөгжилд чөлөөтэй орчин хангахыг уриалав
2020-02-05 19:21
5G технологийн хөгжилд чөлөөтэй орчин хангахыг уриалав.
Хятадын судалгааны байгууллагын нийтэлсэн "5G аюулгүй байдлын тайлан"-гийн тухай 2-р сарын 5-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-ин интернетээр дамжуулж сэтгүүлчийн асуултад хариулахдаа, 5G нь шинэ үеийн мэдээлэл холбооны технологийн шат ахиж буй чухал хандлага юм. Олон улсын хамтын нийгэмлэг бие биеэ хүндэтгэж, харилцан итгэлцсэн үндсэн дээр 5G технологийн хөгжилд нээлттэй, шударга, төв голч, гадуурхахгүй байх орчин хангаж, шинэлэх ухаан технологийн хувьсгалын асар их хөгжлийн боломжийг ашиглаж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх, хамтын хөгжлийг биелүүлэх ёстой гэжээ.
Найруулагч: Б.Болор
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
