Ромын хоёр дахь их сургуулийн хууль зүйн ухааны доктор мөртөө Хятадын улс төр хууль зүйн их сургуулийн гадаад нутагтай профессор Стефано Поркеллийн үзэхээр, хуулиар засах нь Хятадын шинэчлэл нээлтийн хөгжлийн бүдүүвчийг буй болгож, Хятадын гадаадад нээлттэй байхаа өргөтгөх арга хэмжээ хил дамнасан худалдааг дэмжихэд хууль зүйн чухал ач холбогдолтой юм гэжээ.
Стефано Поркелли Хятадын хууль зүйг олон жил судалж байгаагийн хувьд: Шинэчлэл, нээлт нь Хятад улсыг “Нэг талаар бүтээн байгуулалт хийж, нөгөө талаар хуул зүйн байгуулалт хийх” шинэ шат үед оруулсан юм. Сүүлийн жилүүдэд хууль тогтоох ажил хурдацтай явагдаж, Хятад улс хуулийн дагуу улс орноо засах замаар замнасан байна. Үүнд хувь хүний эрх ашигтай холбогдсон иргэний хуулийг эмхтгэж боловсруулсан явдал төлөөлөл болох юм гэжээ.
