solongonews
88 каратын хар очир алмааз экспод гялалзаж байна
2020-11-06 20:27
88 каратын хар очир алмааз экспод гялалзаж байна.

    Францын Парис хотоос Шанхайн олон улсын импортын экспог “зорьж” ирсэн 88 каратын хар очир алмааз энэ сарын 05-наас Хятадын хэрэглэгчидтэй "уулзаад" байна.
 Тус хар алмааз нь 88 каратын жинтэй, 57 талтай аж. Дундад зуунд Европ дахь Корлоффын гэр бүлээр овоглогдож байжээ. Дэлхийн хамгийн шилдэг таван хар очир алмаазын нэгд багтдаг. Корлоффын гэр бүлд олон жил уламжлагдан хадгалагдахдаа маш цөөн удаа олон нийтийн өмнө үзүүлжээ. Одоогийн байдлаар үнийн дүн нь 37 сая ам .доллар юм байна.
Тус хар очир алмааз 10-р сарын 16-нд хил гаалийн хяналт шалгалтын бүх бичиг материалаа бүрдүүлэн Шанхай боомтоор орж ирсэн юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл