Хилийн орны олон улсын сургууль-Ганцмод сургууль
2017-07-10 15:01
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол, өрнөн хөгжсөн 70 жил” сэдвийн хүрээн дэх сурвалжилга

Баяннуур хотын Урaдын дунд хошууны Ганцмод сургууль болон Цунлин олон улсын сургууль нь хошууны Засгийн газраас 2011 онд байгуулан 2012 онд ашиглалтад оруулсан хилийн сургууль болно. Тус сургууль нь Ганцмод боомтын арилжааны оронд байрлах бөгөөд 15200 ㎡ талбайг хамарч, хүүхдийн цэцэрлэгийн таван анги, бага ангийн найман ангитай юм. Монгол Улсын хүүхдийг багтаасан 300 сурагч, 38 багштай аж. Ганцмодод амьдарч байгаа иргэдийн 98 хувь нь гаднын орон буюу Монгол Улсын иргэд байдаг. Энэхүү сургууль байгуулагдсанаас гаднын орны хүүхдүүдэд суралцах орчин нөхцөлийг бүрдүүлж өгчээ.







Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
