solongonews
Дэлхийн цэргийн спортын наадамд Хятад улс нэгдүгээр байранд оржээ
2019-10-29 11:37
Дэлхийн цэргийн спортын наадамд Хятад улс нэгдүгээр байранд оржээ.

Хятадын Ухань хотод энэ сарын 18-аас 27-нд болсон Дэлхийн цэргийн VII наадамд Хятадын баг 133 алт, 64 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэнээр нэгдүгээр байранд оржээ. Энэ наадамд ОХУ-ын Зэвсэгт хүчний баг нийт 161 медаль хүртэж, хоёрдугаар байрыг эзэлсэн байна.

Дэлхийн цэргийн VII наадамд 109 орны 9.3 мянга гаруй цэрэг оролцож, спортын 27 төрөлд 329 чиглэлээр өрсөлджээ. Тэмцээнд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 257 тамирчин оролцож, спортын 23 төрөлд өрсөлдсөн байна.

ОХУ-ын шигшээ багийн араас Бразил, Франц, Польш, Герман, БНАСАУ, Бахрейн, Узбекистан, Украин, Итали, Казахстан, Беларусь, Ираны Зэвсэгт хүний шигшээ багууд оржээ. Энэхүү наадам нь 1948 онд байгуулагдсан Олон улсын цэргийн спортын зөвлөлийн ивээл дор болдог наадам болно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл