solongonews
2020 Санхүүгийн форумын оны хурал болов
2020-10-21 21:07
2020 Санхүүгийн форумын оны хурал болов.

2020 оны Санхүүгийн форумын оны хурал 10-р сарын 21-23-нд Бээжин хотын Жинь Рүнжед болж байна. Тус хурлаар Хятад улс олон улсын санхүүгийн засаглалд оролцох дуу хоолойг дамжуулах, санхүүгийн салбарын олон улсын гүнзгий солилцоо хамтын ажиллагаа, санхүү болон бодит эдийн засгийн эерэг харилцаа, улсын зэрэглэлийн санхүүгийн бодлогыг нийтлэх зэрэг “дөрвөн том индэр”-ийг бий болгох зорилт тавьсан байна.

Жинь Рүнжед болж буй Санхүүгийн форумыг 2012 оноос эхлэн зохион байгуулсан юм. Танилцуулснаар энэ оны форумд улсын дотоод, гадаадын засгийн газрын байгууллага, олон улсын байгууллага, олон улсын санхүүгийн байгууллагын албан тушаалтан, олон улсын нэр нөлөө бүхий эдийн засгийн судлаачид, нобелийн шагналтан зэрэг нийт 300 шахам зочид оролцсон байна. Арга хэмжээ нь онлайн, офлайн хэлбэрийг уялдуулсан хэлбэрийг хэрэглэж, олон улсын үзэгчдэд хандан хятад, англи хэлээр шууд дамжуулсан байна.

Форумын энэ оны хурал “Олон улсын төлөв байдлын өөрчлөлтийн нөхцөл байдал дахь санхүүгийн хамтын ажиллагаа болон өөрчлөлт” гол сэдвээр зохиогджээ. Форумд мөн санхүүгийн хамтын ажиллагаа болон өөрчлөлт, санхүүгийн нээлттэй хөгжил болон зах зээл, санхүүгийн үйлчилгээ болон хөгжил, санхүүгийн шинжлэх ухаан технологи болон инноваци 4 форумын хүрээнд 26 зүйлийн сэдэвт хурлыг төлөвлөжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл