solongonews
Хятадын эдийн засаг тогтворжих хандлагатай байна
2016-07-18 23:06
Хятадын эдийн засаг тогтворжих хандлагатай байна.

Хятадын Статистикийн Үндэсний Газраас саяхан нийтэлсэн эхний хагас жилийн эдийн засгийн тоо баримтад дурдсанаар, энэ оны эхний хагаст Хятадын GDP өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 хувиар нэмэгдэж, барааны үнэ, иргэдийн орлого, ажлын байр, нийгмийн хэрэглээ зэрэг үзүүлэлтүүд тогтвортой өссөн байна. Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засаг тогтворжих хандлагатай болж, гол гол үзүүлэлтүүд зүй зохистой байгаа учраас энэ онд 6.5-7 хувьд хүрэхэд бэрхшээлгүй гэж эрдэмтэд үзжээ.

"13-р 5 жил"-ийн гарааны жил болсны хувьд, Хятадын эдийн засгийн энэ оны эхний хагасын ололт амжилт нь талуудын анхаарлыг маш их татаж байна. Албаныхны нийтэлсэн тоо сэлтээс үзвэл, эдийн засгийн 6,7 хувийн өсөлтийн хурд нь зах зээлийн урьдчилсан төсөөлөлтэй нийцэж буй бөгөөд эдийн засгийн олон үзүүлэлтээс эдийн засгийн тогтвортой хөгжлийн сайн дохиог өгч байгаа аж. Эдийн засагч, Төрийн Зөвлөлийн зөвлөх Тан Минь: "Эдгээр тоо баримт нь бэрхшээлтэй байдалд олон улсын эдийн засгийн орчин улам гаарч, Хятадын өөрчлөлт ахиж, шинэ эдийн засаг гараагаа эхлүүлж, үйлдвэрлэлийн чадамжийг сааруулан, өрийн хөшүүрэг ашиглаж, эдийн засгийн 6,7 хувийн өсөлтөд хүрнэ гэдэг хялбар явдал биш юм. Зах зээлийн урьдчилсан төсөөлөлтэй адилхан байж, эдийн засгийн үндэс суурь бат тогтвортой байна" гэж тэмдэглэлээ.

Эхний хагас жилд CPI 2.1 хувь өсөж, барааны үнэ ерөнхийдөө тогтвортой байв. 6-р сарын PPI үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувь буурч, бууралтын хэмжээ нь 6 сар дараалан багассан байна. Хот, суурингийн оршин суугчдын орлого аажим нэмэгдэж, шинээр ажилтай болсон хүний тоо энэ онд тавьсан зорилгоос 71.7 хувь хангасныг бүртгэлийн тоо баримтад харуулжээ. AVIC үнэт цаасны ХХК-ны эдийн засагч Вэй Хун "Эдийн засгийн бүтэц эхлээд тасралтгүй сайжирсан нь эхний хагас жилийн онцлох тал юм. Гуравдагч төрлийн аж үйлдвэрлэл түргэцтэй өсөн нэмэгдсэнээс гадна, бүх талын хэрэглээний өсөлт мөн 10 орчим хувийн өсөлтөө хадгалж, энэ нь дэлхийн эдийн засаг сулавтар байгаа нөхцөл байдалд улс ба улс хоорондын өрсөлдөөний хамгийн илүү давамгай тал болсон. Америк, Япон, Европын уламжлалт хөгжингүй эдийн засгийн цогцууд Хятад улсыг бахдан биширч байх магадгүй, учир нь Хятад улс хүн ам олон, ялангуяа дунд зэргийн орлоготой хэрэглэгчдийн хэрэглээ маш түргэн нэмэгдэж байгаа" гэжээ.

Гэхдээ, Хятадын эдийн засгийн шинэ, хуучин хөдөлгүүр хүчний ээлж халаа түргэсэж байгаа хэдий ч уламжлалт хөдөлгөх хүчний бууралтыг нөхөхөд хүндрэлтэй байгаа гэж мэргэжилтнүүд заасан байна. Албаныхны тайлбарласнаар, дэлхийн эдийн засгийн сэргэлт товлосон зорилтдоо хүрээгүй, худалдаа мөн тааруухан байгаа, Англи Европын холбооноос гарсан нөлөө зэрэг гадаад орчны ээдрээтэй нөхцөл, түүнчлэн дотоодын эдийн засаг бүтцийн зохицуулалт, өөрчлөн чанаржих зангилаа шатандаа байгаа нь эдийн засагт бага дарамт авчирч байна гэжээ.

Үүнтэй холбогдуулан Хятадын ардын их сургуулийн Чун Ян банк санхүүгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Бянь Юнзү санал дэвшүүлж хэлэхдээ, "Шинэ хуучин хөдөлгөх хүчний өөрчлөлтийг чанга атгаж, эдийн засгийг шат өгсүүлэх ёстой. Шинэ технологийн үйлдвэрлэл, эдийн засгийн шинэ байдлыг буй болгох нь ажлын гол тал юм. Эдийн засгийн хэлбэлзлээс болгоомжилж, үйлдвэрлэлийг зохистой хэмжээнд байлгана. Түүнчлэн "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг хөгжүүлэн, улс орны ирээдүйн хөгжлийн орон зайг өргөжүүлэх нь мөн ажлын гол тал юм" гэв.

Өдгөө, эдийн засгийн өсөлтийг дайчилж буй хүчин зүйлд хэрэглээ нь ид хөгжиж, импорт экспортын бууралт багасч байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын тоо бүртгэл сэтгэл ханамжгүй байна. Оны эхний хагасын байдлаар, хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 9 хувиар өсөж, нэгдүгээр улирлаас 1.7 нэгжээр буурчээ.

Оны сүүлийн хагаст Хятадын эдийн засгийн өсөлтийг 6.5-7 хувьтай болгох нь эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд таатай орчин хангана гэж эдийн засагчид үзэж байна. 

Найруулагч: ....
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл