Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа судлалын хүрээлэнгээс боловсруулсан “Хятадын 'Бүс ба зам' худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийн тайлан-2021”-ыг саяхан Бээжинд нийтэллээ.
Тайланд дурдсанаар, өнөөгийн нөхцөлд цар тахлын эсрэг хамтран тэмцэж, эдийн засгаа сэргээх нь “Бүс ба зам”-ын худалдаа, хөрөнгө оруулалтын гол агуулга болсон гэж тэмдэглэсэн байна. Холбогдох судлаачийн хэлсэнээр механизм, загвар, үзэл ойлголт өдөр ирэх тусмаа боловсронгуй болохыг дагалдан “Бүс ба зам” санаачилга нь улс орнуудын нийтлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хөгжлийг ахиулах талаар улам их үүрэг гүйцэтгэх болж байна. Одоо энэ тухай та бүхэнд мэдээлэл хүргэе.
Хятадын албаны тоо баримт, мэдээллийн дагуу энэ оны 01-ээс 07-р сард Хятад улс болон “Бүс ба зам” дагуух орнууд хооронд хийгдсэн импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 6.3 их наяд юаньд хүрч, 25.5 хувиар өсөн нэмэгджээ. Үүнд, экспорт 25.3 хувиар, импорт 25.7 хувиар тус бүр өсөн нэмэгдсэн байна. Саяхан нийтэлсэн “Хятадын 'Бүс ба зам' худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийн тайлан-2021”-нд дурдсанаар цар тахлын нөхцөлд ч “Бүс ба зам”-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хүнд байдлыг сөрөн урагшилж, маш чанга уян хатан чанар, амьжиргааны эрч хүчээ харууллаа гэсэн байна.
Хятадын Худалдааны яамны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа судлалын хүрээлэнгийн дэд захирал Жан Вэй:
- Цар тахалтай тулсан өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тахлын эсрэг эд материалын тусламж, туршлага солилцох, эмчилгээний баг томилох зэрэг олон арга замаар бид 'Бүс ба зам' дагуух орнуудын ард түмний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан. Холбогдох улс орнуудтай эв санаагаа нэгтгэн цар тахлын эсрэг хамтран тэмцэх замаар тухайн орны тахлын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэсэн бөгөөд эдийн засгийн сэргэлтийг нь ч ахиулсан юм.
“Тайлан”-д 2013-аас 2020 онд Хятад улс болон “Бүс ба зам” дагуух орнууд хооронд хийгдсэн бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 1.04 их наяд ам.доллараас 1.35 их наяд ам.доллар болон нэмэгдсэн. Энэ нь Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээнд 25 хувийг эзэлдэг байснаасаа нэмэгдээд 29.1 хувийг эзлэх болсон юм. 2020 онд Хятад улс болон “Бүс ба зам” дагуух орнууд хооронд хийгдсэн үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 84 тэрбум ам.долларыг давж, эдгээр оронд хийсэн шууд хөрөнгө оруулалт 18.6 тэрбум ам.долларт хүрсэн нь Хятад улсын хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалтын 14 хувийг эзэлсэн. Энэ үеэр дэлхийн хэмжээнд хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалт 35 хувиар багассан юм. Түүнчлэн 2013-2020 онд Хятад улсаас “Бүс ба зам” дагуух орнуудтай байгуулсан төслийн гэрээний хэмжээ жил тутамд 10 гаруй хувиар өсөн нэмэгдсэн. Жан Вэйгийн үзэж байгаагаар Хятад улс болон “Бүс ба зам” дагуух орнууд хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа маш өргөн боломжтой, хөгжлийн нөөцтэй гэдгийг эдгээр тоо баримт харуулж байна гэж тэмдэглэв.
Жан Вэй:
- Энэхүү тайланд их олон эерэг чиг хандлагыг тусгасан байна. Жишээ нь, Хятад улс болон 'Бүс ба зам' дагуух орнууд хоорондын хамтын ажиллагааны хүсэл эрмэлзэл маш сайн байж, цар тахлын эсрэг хамтран тэмцэх, худалдааг хөгжүүлэх, шинэ төлөв тогтоохыг ахиулах, гадаад хөрөнгө оруулалт зэрэг талаар бүгд харагдаж байна. Түүнчлэн Хятад улс болон холбогдох улс орнуудын хамтын ажиллагаа маш өргөн боломжтой гэдгийг харж болно. Жишээ нь, өнгөрсөн нэг жилд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний цуваа илт нэмэгдсэн нь энэхүү бизнесийн маршрут нэгэнт маш чанга амьжиргааны эрч хүчтэй болсон гэдгийг харуулж байна гэж хэллээ.
“Тайлан"-д 2021 оны 06-р сарын байдлаар Хятад улс нэгэнт 140 улс орон, олон улсын 32 байгууллагатай “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны 206 бичиг баримтад гарын үсэг зурсан. Үүнд, дэд бүтцээр харилцан холбогдох, хөрөнгө оруулалт, худалдаа, банк санхүү, технологи, нийгмийн хөгжил, хүмүүнлэг, иргэдийн амьжиргаа зэрэг олон салбарыг хамарч байна гэж тэмдэглэжээ. Жан Вэй:
- “Бүс ба зам” санаачилгад тусгагдсан хөгжлийн механизм, хэлбэр загвар болон үзэл ойлголт боловсронгуй болохын хэрээр Хятад улс болон зам дагуух орнуудын солилцоо, хамтын ажиллагаа ч саадгүй болж, улмаар энэхүү санаачилга нь дэлхийн хөгжил ба глобал засаглалыг ахиулах талаар ирэх тусмаа чухал үүрэг гүйцэтгэх болж байна гэж хэллээ.
