solongonews
”Хоёр чуулган”-ы төлөөлөгчдийн багийн “Хэвлэл мэдээллийн уулзалтын өдөр”
2019-03-08 20:25
”Хоёр чуулган”-ы төлөөлөгчдийн багийн “Хэвлэл мэдээллийн уулзалтын өдөр”

Жил бүрийн "Хоёр чуулган"-ы төлөөлөгчдийн багийн “Хэвлэл мэдээллийн уулзалтын өдөр” нь хэвлэл мэдээллийнхний анхааралд хүрдэг бөгөөд хурлын нээлттэй цонх болдог юм.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 03-р сарын 06-ны өдрийн үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд багийн хурал хийж, хурлаар Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөсөн байна. Энэ удаагийн бүгд хурлыг дотоод, гадаадын сэтгүүлчдэд нээлттэй хийжээ.

Хурлын үеэр 8 төлөөлөгч Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөсөн байна. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөө орон нутаг дахь намын зохион байгуулалтыг сайжруулах, төмөр замын тээврийн нөлөөг илүү харуулах, нөөц баялгийг хэмнэх буюу газар дээр нь дахин ашиглах зэрэг хүрээнд санал сануулга дурдсан байна.  

Тайлангийн дараа XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн дарга, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн нарын 6 төлөөлөгч сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулсан байна.  

Синьхуа агентлаг, “Ардын өдрийн сонин”, Төвийн радио телевизийн ерөнхий газар(China Media Group), Reuters агентлаг,  associated press зэрэг 17 улс орны 78 хэвлэл мэдээллийн 70 сэтгүүлч газар дээрээс нь сурвалжлан мэдээлжээ.

"Хоёр чуулган"-ы “Хэвлэл мэдээллийн уулзалтын өдөр” үйл ажиллагаа нь 2006 оноос эхэлсэн бол энэ жил арван гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж, Хятад улсын өнцөг булан бүрт нээлттэй алсын харааг тод хүргэж байгаа билээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл