solongonews
Хятад, Мьянмарын Күньгуанда төмөр зам туршилтын журмаар аяллаа
2018-04-19 16:39
Хятад, Мьянмарын Күньгуанда төмөр зам туршилтын журмаар аяллаа.

04-р сарын 18-ны өдрийн 10:00 цагийн үед Хятад, Мьянмарын олон улсын нэвтрэх зам болох Күньгуанда төмөр зам холболдож, туршилтын аяллaa хийсэн байна.

Күньгуанда төмөр зам нь Хятадын Күньмин хотоос хөдөлж, Гуантүн, Чүшюн, Шянюнь зэрэг газруудаар дайран өнгөрч Далид хүрсэн байна. Күньмин хотоос Дали хот хүрэхэд 2 цаг зарцуулах бол 3 цагийн дотор Лижянд хүрэх аж.

Күньгуань төмөр зам нь Хятад, Мьянмарын олон улсын нэвтрэх замын болон Юүньнань, Төвдийн төмөр замын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Гуантүн хотоос Дали хүрэхэд ойролцоогоор 2000 метр өргөгдсөн өндөрлөгөөр аялах бол Гуантүн хотоос Дали хүрэхэд өндөр нь 230 метрээр нэмэгдэж километр тутамд 1,4 метрээр өргөддөг тул төмөр зам тавих нөхцөл, хүч хөдөлмөр, нарийн мэргэжил, эд бодис шаарддаг байна. Ийнхүү нарийн мэргэжлээр бэрхшээлийг давж шинийг санаачлан байгуулсан төмөр зам нь Хятад улсын хэмжээнд тун ховор юм байна.

Мөн Дали хот нь Юүньнань мужийн баруун хэсгийн зам харилцааны чухал хэсэг бөгөөд Күньгуанда төмөр зам нь Юаньнань муж болон зүүн өмнөд азын харилцаа холбооны том нэвтрэх замын холболтод чухал ач холбогдол үзүүлэх юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл