XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар бүгд хурал болон УТЗЗ-ний XIII сонгуулийн БХХ-ны анхдугаар хурал ирэх 03-р сарын 05 болон 03-нд Бээжин хотод тус тус эхлэх гэж байгаа бөгөөд энэ удаагийн ”Хоёр чуулган”-ы хэвлэл мэдээллийн төв 02-р сарын 27-ноос гадаад дотоодын сэтгүүлчдэд үйлчилж эхэлсэн байна.

Эх сурвалжийн дагуу, хэвлэл мэдээллийн төвд одоогоор гадаад дотоодын нийт 3000 гаруй сэтгүүлчийн өргөдлийг хүлээн авч, мандат, тэмдэг хийж байна. Мөн хоёр чуулганы үеийн хэвлэлийн бага хурлуудын бусад бэлтгэл ажлууд ч төлөвлөгөө ёсоор эмх цэгцтэй явагдаж байна. Төлөвлөгөөний дагуу 03-р сарын 04-ний 11:00 цагт анхны хэвлэлийн бага хурлыг хийх бөгөөд одоогоор ГХЯ, ХӨҮХ, СЯ зэрэг яам хороодын албаны хүмүүсийг хэвлэлийн бага хуралд оролцуулах ажлыг зохицуулж байгаа юм байна.

Жил бүрийн "Хоёр чуулган"-ы үеэр "сайд нарын коридор" нь сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татдаг бол энэ жил анх удаа "депутат төлөөлөгчдийн коридор" нээж ажиллуулах болно.

