Насан туршид минь мартагдахгүй…
2015-12-28 18:21
Ээжтэйгээ би элдвийг ярьж суух дуртай. Ээжид минь ч бас ингэж суух таалагддаг гэж бодогддог юм. Амьдрал ярьж ээжтэйгээ зэрэгцэж суух ямар жаргалтай гээч ...
Цасан шуургатай өвлийн жихүүн өдрүүд, бороо асгартал шаагисан намрын зэвэргэн үдшийг зөөллөн ээж бид хоёр дотночилон ярьсаар л сууна. Манайх гэр хороололд амьдардаг болохоор хааяахан цахилгаан тасарчихна аа. Хань ижил үр хүүхэд, ирээдүй, хүсэл мөрөөдлийн тухай эхлүүлсэн бидний яриа дуусах яагаа ч үгүй. Тэгээд л лаа асаан шөнө хагаслан инээлдэж суудагсан. Ингэж ярьж суух бүрт ээж минь хоол, цай чанадагсан. Манай гал тогоо жижигхэн байсан уу, эсвэл ээж бид хоёр том хөлтэй юм уу бүү мэд дээ. Ээж идээ цай, давс ус дөхүүлэхдээ хөл дээр минь гишгэчихнэ. Тэгснээ:

-Охин хүүхэд байж зах замбараагүй гэдэг нь хөл гараа татаж, хумьж суух нь яадаг юм
гэж зэмлэх зөрүүдлэх хоёрыг зэрэгцүүлнэ. Харин би аяга халбага ойртуулах, угааж цэвэрлэхээр босохдоо ээжийнхээ хөл дээр гишгэчихнэ.
Тэгтэл ээж:
- Доорх дээрхээ харж, анхаарал болгоомжтой явахад яадаг юм гэнэ. Тэгэхээр нь би ээж рүүгээ харж
-Ээжээ, би хурдан ээж болмоор байна. Тэгвэл бүгд миний зөв байхгүй юу. Хөлөө татаж суу, доорх дээрхээ харж яв гэж зэмлүүлэхгүй амар гэлээ.
Ээж минь чин сэтгэлээсээ инээмсэглэж “Яаралтгүй дээ охин минь, нэг л мэдэхэд чи ээж болно. Тэр үед чи ингэж хэлж байснаа дурсах болов уу” гээд халуун төөнүүлэн духан дээр минь үнсэж билээ.
Яалаа гэж мартахав дээ ээж минь, том хөлтэйдөө ч юм уу, жижиг гал тогоотойдоо ч юм уу бүү мэд. Бие биенийхээ хөл дээр гишгилцэн барин өнгөрүүлсэн хором бүрээ насан туршдаа мартахгүй. Явж суух зайгүйдээ биш сэтгэл зүрх минь ойр байдагтаа л тэр юм байлгүй дээ, ээж минь.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх