solongonews
Өвөр Монголын нийгмийн хамгаалалын байдал тогтвортой байна
2019-05-10 22:50
Өвөр Монголын нийгмийн хамгаалалын байдал тогтвортой байна.

ӨМӨЗО-ны Засгийн газар 05-р сарын 10-нд хэвлэлийн бага хурал хуралдуулж, Өвөр Монголын хар бүлэг харгис хүчнийг цэвэрлэх тусгай үйл ажиллагааны холбогдох байдлыг тайлагналаа.

Одоог болтол Өвөр Монголын хар бүлэгт холбогдсон 34 зохион байгуулалт, харгис хүчний хар нийгмийн үйл явдалд холбогдох баг групп 1012, үүнээс харгис хэрцгий үйл ажиллагаанд оролцсон 199 групп бүлэгт цохилт өгсөн байна. Үүнд: -Сэжигтэй хэрэгтэн 6848 баривчилж, бүх төрлийн эрүүгийн хэрэг 4247 шийдсэн байна.

ХКН-ын төв хорооноос харгис хүчний хар бүлгийг арилгах тусгай тэмцлийн үйл ажиллагааны чухал том шийдвэрт бодлого гаргаснаас хойш Өвөр Монголын орон нутаг, холбогдох байгууллага нэгж дарга Ши Жиньпиний чухал зааврын үзэл санаа, Намын төв хорооны шийдвэрт бодлогын төлөвлөлтийг тууштай хэрэгжүүлэв. Мөн “Үндсээр нь засан цэгцлэлт хийх” зорилтын эргэн тойронд гүнзгий цохилт өгч, хэргийн эх үүсвэрийг засан цэгцлэх зэрэг талд тусгай үйл ажиллагаа явуулж, улмаар тусгай тэмцлийн үйл ажиллагааг шинэ амжилтад хүргэсэн байна.

Тусгай тэмцлийн ажиллагаа гүнзгийрэн хөгжихийн хэрээр Өвөр Монголын нийгмийн хамгааллын байдал тогтвортой байна. Энэ оны эхний улиралд Өвөр Монголын эрүүгийн хэрэг 5.8 хувиар буурч, хууль сахиулах хэрэг 16 хувиар буурсан нь иргэдийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийг ихээхэн нэмэгдүүлж байна.   

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл