Өвөр Монголын Тал нутгийн соёлыг хамгаалан хөгжүүлэх сангаас санаачлан зохион байгуулж, Рашаан хотын засгийн газраас хариуцан зохион байгуулсан “Бүх бөмбөрцгийн хүн төрөлхтний ярилцлага хийгээд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах”-аар гол сэдэв болгосон Хоёр дахь удаагийн Рашаан форум 08 дугаар сарын 30-ны өдөр Рашаан хотын олон улсын соёлын солилцооны төвд болно.
Форумын арга хэмжээний хугацаанд нээлтийн ёслол, бүх гишүүдийн их хурлаас гадна, бас сургуулийн захирлын форумыг зохион байгуулж, зүүн Ази их сургууль, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Гирин их сургууль, Нань Кай их сургууль зэрэг их, дээд сургуулийн захирлын форумд оролцон ярилцлага солилцоо өрнүүлнэ.
