Нээлтийн ёслолын үеэр ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн бөгөөд суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган нээлтийн ёслол эхэлснийг албан ёсоор зарлаж, Улаанхад хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Дунь Жчян үг хэлсэн байна.
Улаанмөчир бол тал нутгийн иргэдийн дунд уран сайхны арга хэмжээ ззохион байгуулдаг соёл урлагийн чуулга юм. 1957 онд Өвөр Монголд анх байгуулагдсан. Тус чуулгад одоо Өвөр Монголд нийт 75 баг 3000 гаруй жүжигчид ажиллаж байна. Нэг жилд 7100 гаруй удаагийн тоглолт зохион байгуулдаг.
Хятад улсын “Гэсэр” соёлын өлгий гэж алдаршсан энэ нутгаас түүхэнд алдартнууд олон төрж өссөн байдаг. Энэхүү арга хэмжээний нээлтийн ёслол Байран нутгийн дуу шүлгийн мөр бадагт дандаа харагддаг Шорон хад болон Онгон уулын ар хормойд нижгэр болж өндөрлөлөө. Өвөр Монголын 17 хошууны Улаанмөчирийн 600 гаруй жүжигчид хүрэлцэн ирж тогтолтоо сонирхуулсан юм.
Тус удаагийн Улаанмөчирийн урлагийн наадам нь төрөл бүрийн урлагийн тоглолт, дугуй ширээний уулзалт зэрэг зургаан төрлийн гол сэдвийн хүрээнд 7 дугаар сарын 27-ныг хүртэл зохион байгуулагдах болно. Урлагийн наадмын хугацаанд сум сууринд хүрч, иргэдэд тоглолт сонирхуулан 60 гаруй удаагийн тоглолт сонирхуулахаар төлөвлөсөн байна.
Энэ удаагийн урлагийн наадам Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн түүхэн амжилтыг харуулж, шинэ цаг эриний Улаанмөчир нь иргэдэд үйлчилдэг, эв нэгдлийг эрхэмлэдэг, өөдлөн дэвшиж байгаа цаг эриний утга агуулгыг таниулах болно.
