solongonews
УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулган нээгдэв
2016-03-03 15:42
УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулган 3 дугаар сарын 3-ны өдрийн үдээс хойш 3 цагт Бээжингийн аа Ардын их хурлын танхимд нээлтээ хийв.

УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулган 3 дугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдөр үдээс хойш 3 цагт Бээжингийн Ардын их хурлын танхимд нээлтээ хийлээ. Хурлаар УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганы хөтөлбөрийг хянан зөвшөөрч, УТЗЗ-ийн тэргүүлэгч Юй Жэншэн УТЗЗ-ийн БНХАУ-ын хорооны Байнгын хорооны ажлын тайлан хийж, УТЗЗ-ийн орлогч тэргүүлэгч Чэнь Шяогуан УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны Байнгын хороо, УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны III чуулганаас хойш дэвшүүлсэн санал зөвлөгөөг шийдвэрлэсэн талаар тайлан хийв.

Өвөр Монголд суугаа БНАХУ-ын УТЗЗ-ийн 27 гишүүн өөр өөрийн авчирсан санал зөвлөгөөгөө дэвшүүлэхэд бэлэн болж, сэтгэл дүүрэн итгэлтэйгээр Ардын Их Хурлын танхим руу алхав.

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл