solongonews
Хотын хурдны зам нээгдэж, шинэ тээврийн эринд орууллаа
2016-07-27 21:25
Хотын хурдны зам нээгдэж, шинэ тээврийн эринд орууллаа.

Хөххотын хот доторх хурдны зам өнгөрсөн жил ашиглалтад орсон бөгөөд зургаадугаар сарын 20-ны өдөр ажилтнууд борооны дараа замын хоёр талаар цэцэг, мод тарин тун ч ажил ихтэй.

Өнгөрсөн жил энэхүү 65.31 километр урттай хотын доторх хурдны зам ашиглалтад орсноор Хөххотын зам тээвэр шинэ эринд орсон юм. Энэхүү замын төсөл Хөххотын түүхэн дэх хамгийн их хөрөнгө оруулалттай, хамгийн өргөн цар хүрээтэй, бүтээн байгуулалтын ахицын хувьд хамгийн хурдацтай төсөл болсон юм. Нийт 13 давхар гүүр тавьж, голын дээрх зургаан гүүр, 51 зам огтолсон гүүр, газар доорх хоёр гарц байгуулж, замын түгжрэлийг багасгажээ. Одоо хотын хойд хэсгээс машинаар галт тэрэгний зүүн өртөө хүрэхэд ердөө арваад л минут хэртэй явах болж, хотын ерөнхий өрсөлдөх чадварыг дээшлүүлэн иргэдийн амьдралд амар хялбар үйлчилгээ үзүүлэх болсон байна.

Үнэхээр ч хотын хурдны зам ашиглалтад орсноор иргэд явж суухад маш хялбар болсон бөгөөд цагийг хэмнэх болсон юм.

Төслийг идэвхтэй хэрэгжүүлнэ

Хотын хурдны замыг байгуулахад нийт 17489 ширхэг баганын суурь, 3300 тавцан, 3515 ширхэг тулгуур, 1958 таг, 6454 ашиглалтын гулдмай, 370 болд гулдмай, газар дээр нь хийсэн 424 гулдмай, 470.4 мянган тоннболд материалыг хэрэглэсэн байна гэж Хөххотын Хот Бүтээн Байгуулалтын Зөвлөлийн мэргэжилтэн танилцуулж байлаа. 2014 оны гуравдугаар сараас эхлэн бүтээн байгуулсан энэхүү төсөл өнгөрсөн жилийн долоодугаар сарын 31-ний өдөр ашиглалтад орж, Хөххот зам тээврийн шинэ эринд оржээ.

Хотын хурдны замын гол цогцолборын ажил дууссан боловч зарим төслийн ажил мөн л хийгдэх хэрэгтэй байгаа юм. Энэ жил хотын хурдны замын 10 төслийг хэрэгжүүлж, хоёр тэрбум юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ төсөл 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаа эхлүүлээд өнөөг хүртэл 16.86 тэрбум юанийн хөрөнгө оруулаад байгаа юм.

 

ВRТ удахгүй ашиглалтад орно

ВRТ гэдэг нь хурдны зам дагуух автобусны буудал болно. Хурдны автобусны системийн товчилсон нэр юм. Энэ машины хурд газар доорх галт тэрэгнээс хурдан, энгийн автобуснаас хурдан, хоёр буудлын хоорондын зай нь газар доорх галт тэрэгнээс ойр, энгийн автобусны буудлаас хол байдаг. Орчин үеийн автобусны үйл ажиллагааг оюунлаг зам тээвэр болон үйл ажиллагааны менежменттэй уялдуулан автобусны тусгай зам, шинэ хэлбэрийн автобусны буудлыг бий болгох юм. Үүнийг байгуулснаар энгийн автобусны буудлын хоорондын зай ойр, зорчигчдын хэрэгцээнд үл хүрэлцэх зэрэг дутагдалтай талыг нөхөж ажиллах болно.

Саяхан байгуулагдаад байгаа Фэн Жөү өмнө замын ВRТ автобусны баруун буудал цагаан, улаан хоёр өнгийг хослуулж ашигласнаар цэвэрхэн харагдахаас гадна орчин үеийн хэв маягийг бүрдүүлжээ. Гадаргууг нь ган төмрөөр бүрсэн бөгөөд нийт урт нь 60 метр, дотор нь тасалбар худалдах танхим, карт уншуулж тасалбар шалгах машин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу жирэмсэн эмэгтэйн тусгай өрөөг тохижуулсан байна. Явган хүний зорчих 36 гүүр, явган хүн өнгөрөх дөрвөн замыг байгуулж, энэ жилийн найман сард бүх ажил дуусаж ашиглалтад орох юм байна.

Хөххотын Хот суурингийн Бүтээн Байгуулалтын Газрын материалаас харахад, Хөххотын ВRТ шугам хурдны замын дотор талын замд байрладаг ба нийтдээ бараг 46 километр урттай. Энэхүү төсөл Хөххотын баруун, өмнө, умардын зорчигчдыг Хөххотын галт тэрэгний зүүн өртөөтэй шууд холбосон байна. ВRТ буудлын төлөвлөлтийг тал бүрийн нөхцөл байдлыг харгалзаж, хоёр буудлын хооронд 1.15 километр зайтай байрлуулсан. Улмаар зорчигчид аль нэг буудалд бууж энгийн автобусанд суух боломжийн нөхцөл бүрдүүлжээ.

2015 онд таван суурь ВRТ гүүрийн бүтээн байгуулалтыг хийж, одоогоор бүх ВRТ буудлын бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна. Хөххот Хятадын олонх хотуудын адил замын ачааллын хувьд хүнд байдалд байдаг. Зам тээврийн нөхцөл сайжирвал хотын иргэдийн машинаар аялах байдлыг багасгаж, хотын иргэдийн автобусны хэрэглээг нэмэгдүүлнэ. Тун удахгүй ВRТ ашиглалтад орж Хөххотын нийтийн зам тээврийн хэрэгсэл улам сайжирч, унадаг дугуй, автобус, ВRТ нэг цогцолборт үйлчилгээ иргэдэд хүрснээр иргэдийн амьдралд олон, маш түргэн сонголтыг бий болгох болно.

 

Хөххот ногоон хот болно

Хөххотыг ногоон навчтай зүйрлэвэл хурдны зам нь энэхүү ногоон навчны судас гэж хэлж болох юм. Хурдны замыг ногооруулах ажил өрнөж, хот ногоон өнгөөр солигдож байна.

Замын түгжрэлгүй, ногоон цэцэглэлт нь хурдны зам тавьсны дараа иргэдийн сэтгэгдэлд саруул гэгээн өөрчлөлт авчрах биз ээ. Өвөр Монголын Өдрийн Сонинд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Чулуу:

- Ажилласан цагаасаа аваад өнөөг хүртэл Хөххотод амьдарч байна. Жараад онд намайг анх ажилд ороход Хөххотын хотын төв эзгүй, өмхий суваг үргэлжилдэг. Ажилдаа гараад явахад худлаа хэлэхэд нэг өдрийн цаг зарцуулдаг байв. Одоо орчин нөхцөл сайжирч, Хөххотыг нэг тойрсон ч ердөө цаг гаруй л зарцуулдаг болжээ. Зам сүлжээ олширч, хот ногоорсноор Хөххотыг танихаа больжээ гэж байлаа.

Хотын хурдны зам тавигдсанаар зам дагуух ногооруулах ажил ид өрнөж, ногооруулсан талбай нь 65 квадрат километр, нийт хөрөнгө оруулалт нь 300.6 сая юаньд хүрсэн. Бүртгэлээр өнөөг хүртэл нийт 100,3393 сая юанийн хөрөнгө оруулсан ба 2.53 сая ургамал мод суулгаж, 1040 мод шилжүүлэн суулгасан байна.

Хурдны зам дагуу мод цэцэг тарих ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэхийн тулд дарга удирдлага болон ажилтнууд нэгэн сэтгэлээр чармайн, цаг алдалгүй, нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Түүнчлэн ажлын дунд үүссэн асуудлыг цаг тухайд нь шийдэж, төслийг бүх хүчээрээ гүйцэтгэн ажиллаж шинэ амжилтад хүрч байна. Одоогоор 70 хувийн газрыг иргэдийн гараас авах гэрээ байгуулж, зам дагуу ногооруулах ажил ч урагштай явагдсаар.

Хурын дараах Хөххотын агаар нь цэлмэг, модод нь ногоон. Хөххотын гол зам шугамуудын барилгын ажил хурдтай өрнөж, хаана ч очсон замын ажилтнуудын завгүй ажиллаж байгаа нь харагдана. Хөххот удахгүй ногоон хот болж хөгжинө. Хотын иргэд нийслэлийн хөгжлийг бие сэтгэлээрээ мэдэрч явна.

Найруулагч: Болор
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл