
Хятадын олон улсын импортын 4-р экспо 11-р сарын 05-наас 10-нд Шанхай хотноо болж байна. Туркийн Эгей экспортлогчдийн холбоо нь гурван жил дараалан экспод оролцсон бөгөөд Туркийн Худалдааны яамны зөвшөөрөлтэйгөөр Туркийн аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулах, үндэсний үзэсгэлэнгээ байршуулах ажлыг хариуцжээ.
- Хятадын олон улсын импортын экспод гурав удаа оролцож буй, дээрээс нь зохион байгуулах зөвшөөрөл авсан маань манай холбоо Хятадын зах зээлийн асар их боломжийг бүрэн ойлгосонтой холбоотой гэж Эгей Экспортлогчдийн холбооны нарийн бичгийн дарга Сумхур Исбиракмаз ярьж байлаа:
“Хятад улс удахгүй маш чухал худалдааны зах зээл болно гэж бид харж байгаа, Бүс ба зам санаачилга нь бидэнд авч хэлбэл маш чухал.”
2019 онд Исбиракмаз Шанхайн импортын экспод өөрөө очсон дурсамжаасаа хуваалцан, манай холбоо энэ томоохон индрийг ашиглан, Хятадын зах зээлд нэвтрэх ёстой гэдэг бодол орсон тухайгаа ярьлаа.
- Би дэлхийн олон газрын үзэсгэлэн яармагаар явж байсан. Сурталчилгаа рекламаа сайн хийснийх болов уу, манай лангууны өмнө тийм олон хүн оочирлосныг анх удаа харлаа. Бидэнд их урам хайрласан, тэгэхээр бид дараа дараагийн импортын экспод оролцох ажлыг хариуцахаар шийдсэн.
Энэ жил Турк дижитал үзэсгэлэнгийн индрээр 8 компаний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ гэж Исбиракмаз танилцууллаа.
Энэ жил бид 300 квадрат метр газарт үзэсгэлэнгээ хийж байгаа, бүгд дижитал индэр, 8 аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож буйгаас бараг бүгдээрээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Туркийн хүнсний бүтээгдэхүүн маш их хөгжлийн боломжтой. Хятад улсын зах зээл чухал гэдэгт бид санал нэгдэж байна.
Исбиракмаз:
- Энэ жил Туркаас Хятад улсад экспортолсон хэмжээ 3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний 10 хувь нь Эгей бүсийнх байлаа. Бид импортын экспо болон “Бүс ба зам”-ын санаачилгаар дамжин, хоёр талын худалдааны түвшнээ дээшлүүлэхийг хүсэн найдаж байна. Хятадын аж ахуйн нэгжүүдтэй харилцаа холбоо байгуулж, худалдаа эрхлэх хүсэлтэй байгаа. Ялангуяа бүс ба замын санаачилга нь холбогдсон оронд хөгжлийн боломж нээж өгч байгаа, Холбогдох улс орнуудын хөрөнгө оруулагчдын хувьд боломж юм. Энэ талаар бид бүрэн бэлтгэлээ хийж байна гэж илэрхийллээ.
