solongonews
“БИДНИЙ НАЙРАМДАЛ” олон улсын хүүхдийн VIII удаагийн гар зургийн уралдаан
2019-06-04 11:18
“БИДНИЙ НАЙРАМДАЛ” олон улсын хүүхдийн VIII удаагийн гар зураг болон гар урлалын уралдааны шагнал гардуулах ёслол 06-р сарын 03-ны өдөр Хөххотын үндэстний туршилтын бага сургуульд боллоо.

    06-р сарын 01-ний Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн гар зургийн болон гар урлалын уралдаан энэ жил “БИДНИЙ НАЙРАМДАЛ” нэртэйгээр явагдаж шагнал гардуулах ёслолоо хийлээ. Энэ жилийн уралдааныг ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Алба, ӨМӨЗО-ны Сурган Хүмүүжлийн Танхим, МУ-аас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газар голлон зохион байгуулж, ӨМӨЗО-ны Гадаадтай Соёлоор Харилцах Нийгэмлэг, Хөхотын үндэстний туршилтын бага сургууль, ӨМ-дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэгээс гүйцэтгэн зохион байгуулсан байна. Хүүхдийн уран зураг, гар урлалын уралдаанд МУ-ын Хүүхдийн Урлан Бүтээх Төв, МУ-ын Улаанбаатар хотын “ҮЙ ЦАЙ” дунд сургууль ба Хөххотын үндэстний туршилтын бага сургууль, Эрээн хотын Монгол бага сургууль зэрэг сургуулиудаас нийт 186 бүтээл оролцсон байна.

Монгол Улс, Өвөр Монголын урлагийн мэргэжилтнүүд уралдааныг хянан шүүж нийт 24 хүүхэд 1,2,3-р байранд шалгарч, дөрвөн багш “Шилдэг удирдсан багш”-аар шалгарсан ба гурван сургууль “Шилдэг зохион байгуулсан сургууль” шагнал хүртлээ.

   Хятад-Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед зохион байгуулсан “БИДНИЙ НАЙРАМДАЛ” олон улсын хүүхдийн гар зургийн болон гар урлалын уралдааны гол онцлог Хятад-Монгол хоёр улсын хүүхэд багачууд гартаа барьсан уран бийрээрээ Хятад-Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, Хятад-Монголын хүүхэд багачуудын найрамдлыг илэрхийлэн зурсан байна.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл