Улсын газрын тос, байгалийн хийн хоолойн групп ХК-аас мэдээлснээр, Хятад, Оросын Зүүн шугамын байгалийн хий дамжуулах хоолой (Юнчин-Шанхай) төслийн Жянсү хэсгийн долдугаар стандарт хэсэг энэ сарын 6-ны өдөр албан ёсоор эхлэв. Энэ нь Хятад, Оросын Зүүн шугамын байгалийн хий дамжуулах хоолойн өмнөд хэсгийн дагуух бүх мужийн зам шугамын төслийн барилгын ажил бүх талаар эхэлснийг харуулж байгаа юм.
Хятад Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолойн өмнөд хэсэг Хэбэй, Шаньдун, Жянсү, Шанхайгаар дамжин хойноос урагш өнгөрдөг бөгөөд 2025 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тухайн үед Оросын байгалийн хийг "умардын хийг өмнө тийшээ явуулах" загварыг бий болгон, Шанхай хотод шууд дамжуулах болно. Ашиглалтад оруулсны дараа өдөр тутмын хий дамжуулах хэмжээ 50 сая куб метрээс давах нь одоогийн дамжуулах хүчин чадлаас ойролцоогоор гурав дахин их болох юм.
Хятад Оросын зүүн шугамын байгалийн хий дамжуулах хоолой нь Хятадын 9 муж, ӨЗО, хотуудаар дайран өнгөрдөг. Хилийн дотоодод шинээр баригдсан 3371 км шугам хоолой байгаа бөгөөд одоо байгаа 1740 км шугам хоолойг ашиглаж байна, уг төслийг умард, дунд ба өмнөд гурван хэсгээр үе шаттайгаар барьж байгуулна. Үүнд хойд хэсэг (Хэйхэ-Чанлин) ба дунд хэсэг (Чанлин-Юнчин) -ийг нэгэнт ашиглалтад оруулж хийг нэвтрүүлж байна.
