solongonews
Хайнанийн олон улсын кино наадам нээгдэв
2019-12-02 10:43
12-р сарын 01-нд Үндэсний киноны товчооны удирдаж, ХТРТ, Хайнань мужийн захиргаанаас хамтран зохион байгуулсан Хайнанийн олон улсын киноны 2-р наадам Санья хотод нээгдэв.

Төвийн суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Хайнань мужийн хорооны нарийн бичгийн дэд дарга, мужийн дарга Шэнь Шяомин нар нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Шэнь Хайшюн Хайнанийн олон улсын кино наадам нээгдсэнийг зарласан юм. Алтан наргил шагналын шүүгчдийн комиссын гишүүн, шалгарсан кино ба кино үзүүлэх багийн гишүүн зэрэг гадаад дотоодын кино уран бүтээлчид нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ.

Шэнь Хайшюн: Хайнанийн хөгжил бол Хятад улсын 40 жилийн өөрчлөлт нээлтийн нэгэн чухал гэрч юм. Шинэ эриний Хятад улс, киноны их гүрнээс киноны хүчирхэг гүрэн болохоор хөгжиж байна гэжээ.

Хайнанийн олон улсын киноны наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд Хятад улсын хамгийн сүүлийн үеийн олон улсын киноны наадам юм. Энэ удаагийн киноны наадамд анх удаа “Алтан наргил шагнал”-ын номинацыг төлөвлөсөн байна. Өдгөө “Алтан наргил шагнал”-ын номинацид 80 улс орон, бүс нутгийн 1495 кино оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

ХТРТ 4K өндөр нягтшилтай сувгаар нээлтийн ёслолыг шууд нэвтрүүлсэн нь энэ удаагийн кино наадмын онцлог болсон байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл