solongonews
Чан Жэн-VII анхны үүргээ амжилттай биелүүллээ
2016-06-28 11:21
Хятад улсын хүн тээсэн сансар судлал болон шинэ үеийн зөөгч пуужин үйлдвэрлэх техник технологийн тал дээр томоохон нөлөөг үзүүлж чадлаа.

Хятадын шинэ үеийн зөөгч пуужин Чан Жэн-VII, түүний ачаалсан олон хэрэглээний сансрын хөлгийн жижигрүүлсэн хувилбар бүхий буцах кабин  6 дугаар сарын 26-ны өдөр Өвөр Монголын Дүн Фэн пуужин хөөргөх талбайд газардсан байна.

Чан Жэн-VII нь хоёр зэрэглэлийн бүтэцтэй, дөрвөн түлхэгчтэй бөгөөд нийт урт нь 53.1 метр, нислэгийн үеийн хүндийн жин нь 597 тонн, дэлхийн бөмбөрцгөөс ойрхон тойрог зам дээрх зөөх чадал нь 13.5 тонн юм байна. Үүнээс гадна Чан Жэн-VII зөөгч пуужинд шингэн хүчилтөрөгчийн керосин хөдөлгүүр болон бусад шинэ технологийг ашигласнаараа гадаад улсын ижил хэлбэрийн зөөгч пуужингийн тэргүүний түвшинд хүрсэн юм.

Чан Жэн-VII ачаалагч пуужин нислэгийн анхны үүргээ амжилттай гүйцэтгэсэн явдал нь Хятад улсын хүн тээсэн сансар судлал болон шинэ үеийн зөөгч пуужин үйлдвэрлэх техник технологийн тал дээр томоохон нөлөөг үзүүлж чадлаа.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл