Зуны улиралд хүйтэн ундаа, зайрмаг, хүйтэн пиво гээд халууныг дарах хүйтэн бүх зүйл хүмүүсийн таашаалд хүрдэг. Харин Хятадын алдартай эмч Зөү Юньшян гэх хүн өтлөхийн үзүүртээ нэгэн сонирхолтой гэрийн сургаал тогтоожээ:
- Гэр бүлийн хүмүүс, үр хойчис хүйтэн хоол, хүйтэн ундааг эрс цээрлэх хэрэгтэй.

Хятадын алдартай эмч Зөү Юньшян
Зөү Юньшян профессор Хятадын нэгэн үеийн алдарт эмч, Хятад улсын Хятад анагаахын салбарын Бөөрний судалгааг үндэслэгч, алдартай анагаах ухаантан билээ. Зөү Юньшяний охин Зөү Яньчинь мөн үе дамжсан бөөрний эмч. Ингэхэд эднийхэн яагаад хүйтэн хоол хүнсийг эрс цээрлэдэг вэ? Хүйтэн идээ, ундаа нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?

Зөү Юньшяний охин Зөү Яньчинь
Хятад анагаах ухаанд:
“Ходоод, бөөр хүйтэн сэрүүнээс айна” гэдэг үг бий. Хүйтэн хоол хүнс нь хүний ходоодыг гэмтээх магадлал ихтэй байдаг. Хүн бие махбодын шаардагдах хий, цус, шим тэжээлээ ходоодоороо шингээж, бөөрөөрөө шинэ хуучны солилцоо хийдэг учраас ходоод, бөөрөө хамгаалах нь маш чухал юм.
Европ анагаах ухаанд:
Хүйтэн хоол хүнс нь ходоодны салст бүрхэвчийг гэмтээх магадлалтай учраас урт хугацаагаар хүйтэн хоол хүнс хэрэглэх нь ходоодны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна.
Иймээс халуун зуны улиралд аль болох хүйтэн ундаа, хүйтэн хоол хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
