10-р сарын 08-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Афганистаны Талибаны хэвлэлийн төлөөлөгч Мужахид 07-нд "Америк Афганистан руу довтолсны 20 жилийн ойд зориулан мэдэгдэл нийтэлж, Америк цэрэг Афганистанаас гарснаар Афганистан руу дайрсны ноцтой үр дагаврын талаар олон улсад тодорхой тохио өгсөн. Америкийн Афганистанд хийсэн дайралт нь сайн үр дүнд хүрээгүй байж, олон хүний аминд хүрч, эдийн засгийн асар их хохирол учруулсан юм. НҮБ, дэлхийн баян чинээлэг орнууд болон бусад олон улсын байгууллагууд Афганистаны ард түмэн бэрхшээлийг даван туулахад туслахыг найдаж байгаа бөгөөд холбогдох тусламжийг Афганистанд шахалт үзүүлэх улс төрийн хэрэгсэл болгон ашиглахгүй байхыг хүсэж байна. Афганистаны ард түмний хувь заяаг Афганистаны ард түмэн шийдэх ёстой гэсэн байна.
Үүнийг Хятадын тал юу гэж харж байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа:
"Афганистаны асуудлыг хамгийн түрүүнд сэдсэн орны хувьд Афганистаныг энх тайвнаар сэргээн босгох ажилд Америк яалт үгүй хариуцлага хүлээнэ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн зүйлээ хариуцах ёстой. Юу ч болоогүй юм шиг дуугүй сууж, Афганистаныг сэргээн босгох ажлыг олон улсын хамтын нийгэмлэгт түлхэж болохгүй. Хамгийн гол нь Америк бусад орны дотоодод цэргийн оролцоо хийж, бусдад өөрийн хүсэл зорилт, үзэл бодлоо тулгах муу зуршлаа засч, бусдыг гал усны гашуун зовлонд дахин унагахгүй байх ёстой" гэв.
