solongonews
Монгол элемент мөнхийн өв
2019-10-30 10:45
- “Монгол элемент” хувцас загвар төрийн тайзыг чимлээ.

Нийслэл хот Бээжинд 2019 оны Хятад улсын олон улсын хувцас загварын олон улсын долоо хоногийн үйл ажиллагаа саяхан нээлтээ хийсэн байна. 

10-р сарын 25-ны үдэш “Монгол элемент” багийн хамт олон болон ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбоот хурлаас хамтран зохион байгуулсан “Бүсгүй & Монгол элемент” гол сэдэвт үйл ажиллагаа нь монгол хувцас загварын өв уламжлалын үлгэр түүхийг учирласан төдийгүй Өвөр Монголын үндэстний хувцас загвар анх удаа өөрийн гэсэн брэнд, дизайнераар Хятад улсын хувцас загварын үзүүлбэрийн хамгийн өндөр тавцанд гарсан онцгой явдал боллоо.

Тухайн үдэш зохион байгуулагдсан хувцас загварын үзүүлбэрээр монгол үндэстний биет бус соёлын өвийн залгамжлагч, модель болон хөдөө орон нутгийн малчдын 120 гаруй зах монгол хувцсыг үзэгчдэд сонирхуулж, монгол хувцас загвар гоо сайхан, дизайнер оёдолчны оюун ухаан, гарын урыг үзүүллээ. 

“Монгол элемент”-ийг үүсгэн байгуулагч, ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбоот хурлын тусгай тушаалт дэд тэргүүлэгч Наранхуар: - Монгол хувцас загварын дизайнер, оёдол хатгамал бүрд соёлын утга агуулга бий. Бид хувцас загвар, өвөг дээдсээс уламжилсан соёлоо өнөөг хүртэл залгамжилсан. Өнөөдрийн энэхүү хувцас загварын үзүүлбэр нь өв уламжлалын үлгэр түүх юм гэжээ.

Наранхуар монгол хувцас загварын бүтцийн судалгааг 18 жил хийжээ. Тэрээр 18 жилийн туршид олон газраар явж, уламжлалт соёлоо уламжлахаар зүтгэж яваа настан буурлуудтай уулзжээ. Тэрээр: Уран дархны зориг гэдэг энэ л байх. Бид ч энэ янзаар тэдний зоригоор өв уламжлалыг залгамжлах болно гэв.

Өвөр Монголын Эмэгтэйчүүдийн холбоот хурал үндэстний хувцас загварын тусгай ажилд эмэгтэйчүүд олон байгаа байдалд хандуулан үндэстний хувцас загварыг цаг үе, амьдралд ойртсон, бизнес болгон хөгжлийн хэлбэрээр солилцоо ба үзэсгэлэнгээр дамжуулан олон олон эмэгтэйчүүдийн ажил олголтыг шийдэж, ядуурлаас арилгахыг дэмжихээр 2018 оноос эхлэн “Бүсгүй ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

“Шилдэг өв уламжлалаа зөвхөн музейд биш, харин амьдралын бодит хэрэглээнд оруулбал сая хадгалагдаж уламжлагдан хөгжүүлж чадна” хэмээн Наранхуар ярьж байлаа. Энэ нь Наранхуарын тухайн үед “Монгол элемент”- ийг үүсгэн байгуулсан гол зорилгын нэг нь юм.

2012 онд ӨМӨЗО-оос “Монгол үндэстний аймаг угсааны хувцас загвар”-ын орон нутгийн стандарт тогтоож, монгол хувцас загварыг зурж төлөвлөх, оёх зэрэгт үндэслэл хангав. “Шинэчлэх гэдэг нь дураараа зохион төсөвлөх биш, харин маш олон тодорхой оновчтой тоо баримтад суурилсан байх хэрэгтэй. Үндэстний соёлоо уламжлахад ганцхан хүнд түшиглэх биш, харин олон талын хамжилцаа тусламж хэрэгтэй” хэмээн Наранхуар ярьж билээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл